СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-10

LIVE: Л.Төмөрхуяг: МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг бид хүлээн зөвшөөрөхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

МҮОНРТВ-ийн ажилтнууд болон ҮЭХ-ны гишүүд өчигдөр оройноос байгууллагынхаа үүдэнд эсэргүүцэл илэрхийлэн сууж байна. УИХ-ын чуулганаар өнөөдөр МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн шинэ гишүүдийн томилгоог хийх юм. Тэд Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн зарим хүмүүсийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. 

МҮОНРТВ-ийн инженер Л.Төмөрхуяг:

-Үндэсний зөвлөлийг үндсээр огцруулах төлөө бид есдүгээр сараас хойш тэмцэж байна. Гэтэл энд байсан Ч.Батцэнгэл, Б.Ганболд гэж хоёр хүн дахиад ороод ирлээ. Захирлуудын зөвлөлд байсан хүмүүсийн зарим нь одоо болтол ажлаа хийгээд явж байна. 

. Биднийг шүүхэд өгөөд байгаа хүмүүс ямар нүүрээрээ ажлаа хийгээд, ямар арын хаалгаар дахин нэр дэвшээд, жинхлэх гээд байгаа юм бэ. Үүнийг эсэргүүцэж гэр барьж суух гэсэн боловч цагдаа нар бидэнд зөвшөөрөл өгөхгүй байна. 

ММ агентлагийн сэтгүүлч Б.Пүрэв: 

-МҮОНРТВ-ийн хуулийг шинэчлэхгүй бол нэг л өдөр Монголкино нэгтгэл, Улсын цирк шиг хувьчлагдах аюул хүлээж байна. МҮОНРТВ бол та бидний өмч. Монголд олон нийтийн статустай ганцхан телевиз байдаг. Бусад нь төрийн болон хувийн статустай. . Өмнө нь байсан Батцэнгэл, Ганболд нарыг өчигдөр УИХ-ын Байнгын хороогоор дэмжчихлээ. Өнөөдөр энэ хүмүүсийг УИХ томилох гэж байна. 500 орчим ажилтан гарын үсэг зурж эсэргүүцсээр байхад дахин оруулж ирж байна. Биднийг доромжилж байна. 

Ахмад сэтгүүлч Г.Золжаргал: 

-Эд нарыгаа гэр бариад сууж байгааг хараад би зүгээр суугаад байж чадахгүй байна. Иймд дэмжихээр ирээд байна. Ш.Гүрбазар маань хаана байна? Ахмадууд маань ирж эд нарыгаа дэмжээж гэж хэлмээр байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.