Хүн амын хавдар өвчний тархалтын түвшинг насны бүлгээр, сүүлийн 10 жилийн дунджаар харвал бүх насанд тохиолдож байгаа хэдий ч 20-44 насанд нийт тохиолдлын 24.3 хувь, 45-аас дээш насанд 71.3 хувийг эзэлж байна.
Амбулаторид бүртгэгдсэн хавдрын тархалтын түвшинг (10000 хүнд ногдох) сүүлийн 10 жилийн байдлаар харвал 2019 онд улсын хэмжээнд 212 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 34-өөр, өмнөх оноос 11-ээр тус тус нэмэгджээ.
Энэхүү үзүүлэлтийг насны бүлэг, хүйсээр харвал 15-54 насанд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 17-338-аар их, 55-59, 65-аас дээш насанд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 7-185-аар их байна.
Монгол Улсад нийт хорт хавдрын шинэ өвчлөлийн түвшин 2001-2014 оны дунджаар 15.7 байсан бол сүүлийн 2015-2019 оны дунджаар 18.8 болж, 3.1-ээр өссөн бол 2041-2045 оны дунджаар 29.2 болж, 10.5-аар өсөхөөр байна.
Улсын хэмжээнд 2019 онд хорт хавдрын шинэ тохиолдол 6045 бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн дунджаас 734-өөр, өмнөх оноос 232-оор тус тус нэмэгдсэн байна. Хорт хавдраар шинээр өвчлөгчдийн 51.7 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
2010-2019 онд нийт 54607 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсоны 20200 хүн буюу 37 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна. Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин 2001-2014 оны дунджаар 5.9 байсан бол сүүлийн 5 жилийн дунджаар 7.2 болж, 1.3-аар өсч, 2041-2045 оны дунджаар 10.9 болж өсөх таамаглал гарсан. Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин 2019 онд 6.8 болж, сүүлийн 10 жилийн дундаж, өмнөх оноос тус тус 0.1-ээр буурсан байна.
Элэгний хорт хавдрын өвчлөлийн түшин 2019 онд бүх бүсэд улсын дунджаас 0.6-6.4-өөр их болсон байна. Энэ үзүүлэлт зүүн бүс үүний дотор Хэнтий аймагт хамгийн өндөр байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэ линкээр авна уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.