АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жон Байдены хүү Хантер Байдены эсрэг шалган мөрдөх ажлыг Делавар хотын холбооны прокурорууд мягмар гарагт эхлүүлсэн гэдгийг мэдээлжээ.
Прокурорууд Хантер Байденыг татвараас зайлсхийсэн зөрчил гаргасан гэж үзэж байгаа юм. Энэ тухай сонсоод залуу Байден цочирдож хүлээж авсан боловч хууль бус зүйл хийгээгүй тул хууль ёсны дагуу ялалт байгуулна гэдгээ батлан харуулах итгэлтэй байгаагаа хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн өнгөрсөн 11 дүгээр сард болсон сонгуультай холбогдуулан ойрын саруудад Жо Байден хүү Хантер Байдены татвартай холбоотой асуудлаар хүндхэн сорилттой тулгарсан. Гэсэн ч шинээр сонгогдсон Ерөнхийлөгч хүүгээрээ маш их бахархаж байгаа гэдгээ хэлсэн юм.
Түүнчлэн Бүгд Найрамдах намын сонгуулийн кампанит ажлынхан 50 настай Хантерыг эцгийгээ дэд Ерөнхийлөгч байх үед Украйн, Хятадад байгуулсан бизнесийн гэрээ хэлэлцээрт тулгуурлан буруутган шүүмжилсэээр байсан. Гэсэн ч эцэг хүү Байден хүнд сорилтыг даван гарсан гэж болно.
Тэгвэл энэ удаад Жо Байденыг Засгийн газрын танхимаа шинээр бүрдүүлж байгаа үетэй давхцан Хантер Байдены эсрэг хэрэг үүсгэн шалган мөрдөх ажиллагааг эхлүүллээ. Ирэх сарын 20-ны өдөр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангаргаа өргөх ёстой. Тэр үед мөрдлөг шалгалт үргэлжилсээр байвал шинээр томилогдох ерөнхий прокурор хэрэгт хяналт тавина.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.