УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн /2020-12-10/ хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/ хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Орон нутагт аравтын зохион байгуулалт хамгийн үр дүнтэй" гэсэн саналыг хэллээ. Тэрбээр:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр яриад, дагаж гарах хууль дээр зохицуулалт хийе гээд хойшлуулсан. Аравтын зохион байгуулалтыг оруулж ирсэн ч ажлын хэсэг дэмжсэнгүй. Хүннүгээс Чингис хаан хүртэл монголчуудын амжилтын гол нууц бол аравтын зохион байгуулалт байсан. Хэнтий аймгаасаа иргэдийн санаачилгаар аравтын сисметийг эхлүүлсэн. Жишээ нь, Баян-Овоо сумын ЗД н.Баянмөнх сумаа аравтын тогтолцоонд оруулсан. Сайн жишиг байна гэж үзээд Бор-Өндөрийн уул уурхай дагасан төв суурин газрууд болон аймгийн төв ийм системд шилжсэн. Ковид илрэхэд аравтын систем дээр суурилсан арга хэмжээ үнэхээр үр дүнтэй байсан. Оюутнуудаа авчрах, тусгаарлах гэх мэт. Хуулинд "Аравтын зохион байгуулалттай байж болно" гэсэн өгүүлбэр л оруулаад өгчихөөч.
Хууль санаачлагч Ж.Сүхбаатар: Ажлын хэсэг дээр ярьсан. Төсөл санаачлагч хуульд оруулсан. УИХ дахь олонхын бүлэг дэмжээгүй. Учир нь удирдлагын шатлал нэмэгдэж байгаа. Хүмүүсийн үүх түүхд үлдсэн зүйл нь арван гэр /өрх/ айл шүү дээ. 80-90 жилийн өмнө 20 гаруй мянган аравтууд байгуулагдсан ч зардал их байна гээд татан буулгасан юм билээ. Бид одоо эдийн засгаа харгалзаж томруулъя гэж байгаа. Дэлхий нийт ч ийм чиглэлд явж байгаа. Хуулинд аравтын системийг зөвшөөрч байгаа. Гэхдээ хэсгийн зохион байгуулалт хийж болно гэсэн ойлголт шүү.
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан: Цаашид бид нүүдлийн соёл иргэншлээ тээж явна гэвэл аравтын зохион байгуулалт зайлшгүй байх ёстой. Төрийн үйлчилгээг иргэн бүртээ хүргэх нь үүрэг. Энэ үүднээсээ Б.Бат-Эрдэнэ гишүүний саналыг тусгачихмаар л юм билээ. Зардлаас айх бус хуулинд үг өгүүлбэр томьёолол оруулаад нээгээд өгчихмөөр юм билээ.
Эцэст нь УИХ-ын дарга Г.Занданшатар ТББХ дээр энэ асуудлыг гүйцээж судлах үүрэг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ мангар өөриигөө мэдлэгтэй гэж итгэсэн байхдаа.