Өнөөдөр Олон улсын Хүний эрхийн өдөр. НҮБ 1948 онд Парис хотноо Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, 1950 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн юм. Жил бүрийн 12-р сарын 10-ыг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил "Хүний эрхийг дээдэлж цар тахлыг даван туулъя" уриан дор өнгөрүүлж байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хүний эрх зөрчигдөх явдал бишгүй гарч байна. Манай улсад ч мөн хүний эрхийн зөрчил гарсаар байна. Уг асуудлаар Хүний эрхийн форумаас хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын тухай:
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын гол ач холбогдол нь хүний эрхийг олон улсын эрх зүйн түвшинд эмхтгэн найруулах гэсэн үнэлж баршгүй үүрэг юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэнэ. Тунхаглал нь хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах механизмын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс суурь болсон билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.