Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 9-нд нийт 21 470 хүнд шинжилгээ хийсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улаанбаатарт таван тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний дөрөв нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. Нэг хүн нь ХӨСҮТ-ийн сувилагч байна.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 447 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 898, эдгэрсэн 384 байна. Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 505 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 84, хөнгөн 415 хүн эмчлэгдэж байна” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.