УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн /2020-12-10/ хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/ хийж байна.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариултаа авсны дараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжлээ. Одоо уг хууль 2,3,4 дэхь хэлэлцүүлгээр орж эцэслэн батлагдах юм.
УИХ-ын чуулганаар хэлэлцэх дараагийн асуудал нь “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл юм.
УИХ-ын 28 дугаар тойрог буюу нийслэлийн СХД-ээс сонгогдсон гишүүн Д.Сумьяабазар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон тул түүний тойрогт нөхөн сонгууль хийх шаардлага үүссэн. Ажлын хэсгээс оруулсан саналаар уг нөхөн сонгуулийг ирэх оны 6 дугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуультай хамтатган хийх эсэх асуудлыг парламентээр хэлэлцэн шийдэх юм. Мөн уг сонгуульд зарцуулагдах төсөв хөрөнгө, ашиглах техник хэрэгслийн асуудлыг батална.
Эхний асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд: Монгол Улс сүүлийн 30 жил хөгжихгүй, төсөв нь 10 хан хувийн хөрөнгө оруулалт хийх боломжтой байгаа нь хэт олон сум, аймагтайд байна. Оросын нэгдэлжих хөдөлгөөн дээр үндэслэж 21 аймаг, 330 сум болгож хуваасан. Нэг сум 2000 хан хүнтэй. Одоо нэгдэлжих хөдөлгөөн байхгүй. Орчин цагтайгаа нийцэж хувиарлаж хөгжүүлмээр байна. Эдийн засгийн өөрчлөлт хийх хэрэгтэй байна.
Хууль санаачлагч Ж.Сүхбаатар: Бидний анхаарлын төвд байсан хамгийн чухал асуудлын нэг шүү. Хууль өөрчилж буй концепцийн гол хэсэг. Нэгжийг өөрчлөх асуудлыг санаачлахдаа өмнө нь иргэдэд үзүүлж байсан төрийн үйлчилгээг дордуулахгүй байх талаар заасан. Манай ажлын хэсэгт санхүү эдийн засгийн чиглэлийн хүмүүс бий. ААН-ын орлогын албан татварын тодорхой хувийг аймаг нийслэл 2022 оноос орлогодоо авна. Нутгийн өөрөө удирдах ёсыг онцгой анхаарна. Зөвхөн томилгоо гэхгүй. Хот тосгон хөгжөөд ирэхээр захирагч гэх агуулгатай хүн нь удирдах боломжтой болно.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 35-ын 2-т НИТХ-ыг дүүргийн ИТХ-аас бүрдүүлэхээр оруулж. Олонх цөөнхийн асуудал, дүүрэг бүрт иргэдийн тоо харилцан адилгүй гэх мэт өөрчлөлт бий. Засаг даргыг иргэдийн олонхоор эргүүлж татна, Засгийн газар тараана гэх мэт заалт байна. Нийцэх үү? Төсөв хамгийн чухал даа. Ажиллах нөхцөл төслөөр нь иргэдийн төлөөллийн байгууллагыг хангах хэрэгтэй. Монгол орон хөгжихгүй байгаагийн шалтгаан 330 сумандаа биш шүү. Хэт төвлөрвөл бид устана. Тархай бутархай байсандаа харин ч соёл иргэншлээ авч үлдсэн. Хуулийг хөндөхдөө засаг захиргааны нэгдлийн удирдлагын асуудлыг л маш тодорхой болгож өгөх хэрэгтэй.
Хууль санаачлагч Ж.Сүхбаатар: Төсөв чухал. Сууриар нь зөв болгож байгаа юм. 28 жил явж ирсэн нэг дутагдал бол төв орон нутгийн заагийг зааглаагүй байсан. Хуваалцах тодорхой чиг үүргийг тодруулах болно. Чиг үүргээ дагасан төсвийн санхүүжилтийн схем явна. Мөн 35-ын 2-т НИТХ-ыг дүүргийн ИТХ-аас бүрдүүлэх заалтыг хасах саналыг хүлээн авсан. Хурлын төлөөлөгчийн онцлог бол тухайн тойргийн болон иргэдийн эрх ашгийн илэрхийлэгч. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөгч. Орон нутгийн хурлыг Засгийн газар тараах асуудал дээр дэлхий дээр 2 том механизм бий. Хурлаа хийж чадахгүй, үйл ажиллагаа хэвийн явагдахгүй бол 60 хоногийн дотор Засгийн газар тараах нь зөв гэж үзсэн. Хурлын даргыг Засаг даргаа оролддог байдлыг халах зорилгоор чөлөөлөх механизм яригдсан ч тодорхой болоогүй байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Яагаад Засаг даргыг 6 жилээр хугацаа зааж томилж байгаа юм бэ. ЗДТГ-ын дарга бас төрийн тусгай албан хаагч. Улс төрийн албан хаагч шиг хугацаа зааж болохгүй, төрийн албаны үндсэн суурь зарчимтай зөрчилдөөд байгаа юм биш үү. Мэргэшсэн тогтвортой байх зарчим алдагдах биш үү. Өөрийн хүсэлтээс өөрөөр халах чөлөөлөх зарчмыг хөндөж болохгүй гэх үүднээс би энэ 33-ын 3 дахь заалтыг дэмжихгүй байна.
Хууль санаачлагч Ж.Сүхбаатар: ЗДТГ-ын даргыг 6 жилээр томилж чөлөөлнө гэдэг нь өмнөх парламент хэлэлцээд шийдчихсэн юм билээ. Манай ажлын хэсэг энэ заалтыг хэвээр үлдээсэн. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд мерит зарчмын тасралтгүй байх ёстойг дэмждэг. Гэхдээ сүүлийн үеийн захиргааны хөгжлийн загвараар бол мэдлэгийн асуудал хөндөгдөж байна. Тасралтгүй суралцах, хөгжих асуудал чухал. 6 жил урт. 4 жилийн улс төрийн циклээс зөрүүлж, сонгуулиар хомроглон халдаг байдлыг хязгаарлаж байгаа юм. Цаг үеэ дагаад үнэхээр өөрөө хөгжиж чадаж байвал цааш ажиллах нь нээлттэй үлдэж байгаа. 6 жилийг дагаж мөрдөх хуулийн хугацаа төрийн албаны хуультай холбоотой, манай нэгжийн хуулиар зохицуулагдахгүй. ТГ-ын даргаа томилж чөлөөлөх эрхийг аймаг сумын Засаг даргад өгсөн.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: ТНБД, Аймаг нийслэл сум дүүргийн тамгын газрын даргыг 6 жилээр ажиллуулах, нэг удаа сунгаж болохоор оруулсан. Хугацаагүй юмыг 1,2 жил ч юм уу эсвэл сонгуулийн 4 жилээр өөрчлөөд байгаа юм. Хугацаа заана гэдэг чухал. Тогтвортой ажиллана. Төрийн албаны хуулиар зохицуулсан. Үндсэн хуульд орсон өөрчлөлтөөр 2021-01-01-ээс тамгын газрын дарга нарыг өөрчлөх болоод байгаа юм. Иймд дагалдах хуулийн зохицуулалтын хүрээнд дээрх заалтуудыг өөрчлөх гэж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Аймгийн төвөөс 53 км дотор байгаа 43 сум бий. 5-10 км зайтай нилээн хэдэн сум бий. Аймгийн төвийг тойрсон, хоорондоо ойрхон сум дээр механик шахалт үзүүлэхгүйгээр урамшууллын аргаар нэгтгэвэл яасан юм бэ. Бүх сум 12 жилийн сургалттай болсон, энэ хирээр сургалтын чанар нойл болсон. Хуучин аймаг болон сумдын дунд 10 жилийн сургууль байсан. Тойргийн шинжтэй сургалтанд чанартай багш дотуур байр байдаг. Гэтэл одоо сум бүр тус тусдаа нэг юм яриад. Энэ бүхэн тойргийн сонгуультай холбоотой шүү. 76 тойрог гэдэг систем улсын хөгжлийг "алж" байна.
Хууль санаачлагч Ж.Сүхбаатар: Зарим зүйл дээр санал нэгдэж байна. Орон нутаг дотроо зааглах шаардлага бий. Аймаг нийслэлийн түвшин бол орон нутгийн түвшин гэж үзэхэд төвөгтэй. Аймаг нийслэлд төв засгийн газар ноёрхож байх ёстой гэж би үзэхгүй байна. Сум, баг, хороо, дүүргээс улс төрийн нам гарах ёстой, аймаг нийслэлд байх ёстой гэж үздэг. Нэгжийн хуулиар бүгдийг шийдэхгүй, хаалгыг нь онгойлгож л өгч байна. Засаж сайжруулах нь дагалдах өөрчлөх хуулиудаар зохицуулагдана. Энэ бол концепцийн цоо шинэ асуудал. Хоёр парламент дамнаж хэлэлцэж байна. Үүний дараа дараагийн өчнөөн хуулиуд зохицуулагдана. Хот тосгоны, газрын зохицуулалт гэх мэт хүлээгдэж буй олон асуудал бий учраас яаран даран хэлэлцэх хэрэг байна уу гэсэн Н.Алтанхуяг гишүүний асуултад ийм хариулт өгье.

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.