Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод коронавирусийн халдвар илрүүлэхээр 9,314 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарч, шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
Түүнчлэн “Нэг өрх-нэг иргэн” зарчмаар 70,000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөснөөс одоогоор 65,860 хүнийг шинжилсэн. Уг шинжилгээг өчигдөр хийж дуусгахаар болжээ.
Түүнчлэн Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэдийг 20 цэгт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагааг зогсоолоо.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр арванхоёрдугаар сарын 1-10-нд хот хооронд зорчуулах хөдөлгөөнийг нээсэн. Энэ хүрээнд иргэд орон нутаг руу зорчихоосоо 24-48 цагийн өмнө 119.mn сайтад бүртгүүлэн шинжилгээ өгч, хариугаа авснаар тасалбар захиалах боломжтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо болтол хариу нь гараагүй олон хүн бна шүү дээ 12:6 нд өгсөн
Зогсооцон юм бол хариугаар яах гээд байгаан бөөн чирэгдэл сда
12сар3 нд авсан шинжилгээний хариу яаагад гарахгуй бна. Худ 18 р сургууль
shinjilgeenii hariu utsan deer irsen hun bilet zahialj bolohuu
Xezee shinjilgee uguh we choip yawax xeregtei bna