“Жи-тайм” гэх пирамид сүлжээг Монголд оруулж ирэн олон иргэнийг хохироосон гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэж, таван жил хорих ял сонссон Э.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.
Монгол Улсын өнцөг булан бүрээс 11 398 иргэнийг элсүүлж, 25.8 тэрбум гаруй төгрөг залилсан хэрэгт түүнийг гэм буруутайд тооцож, 11.8 тэрбум гаруй төгрөгийг Э.Оюунчимэгээс, иргэний хариуцагч буюу дээрх сүлжээнд элсэн урамшуулал, мөнгө авсан 906 хүнээс 6.88 тэрбумыг гаргуулж хохирогч нарт олгохоор Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долдугаар сард шийдвэрлэсэн билээ.
Мөн Төрийн сан дахь МБА-ны тусгай дансанд байршуулсан 7.8 тэрбумыг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгох, эд мөрийн баримтаар хураасан зургаан автомашиныг борлуулж, орлогыг хохирогчдод өгөхөөр болсон билээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Э.Оюунчимэг болон “Жи-тайм” сүлжээнээс ашиг олсон 906 хүний төлөөлөл, тэдний өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдсан юм. Тэдний гомдлыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцээд Э.Оюунчимэгт анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг хэвээр үлдээж, шүүгдэгч, иргэний хариуцагчдаас гаргуулахаар заасан хохирол төлбөртэй холбоотой хэсгийг өөрчилсөн байна. Тодруулбал, зарим хохирогчийн авах төлбөрийг тогтоолд тусгаагүй байсныг нэмж бичиж, шүүгдэгч Э.Оюунчимэгээс бүх төлбөрийг гаргуулах тогтоолын заалтыг өөрчлөн “Жи-тайм”-ыг Монголд оруулж ирээд өдгөө зугтаж алга болсон Маженов Маратын битүүмжилсэн хөрөнгөөс авахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хохиролоо авах юмсан энэ хэцүү цагт гаргаад өгчихвөл ямар сайхан бэ хэзээ хохирол барагдааулах юм болоо
Дээд шүүхэд гомдол гаргавал түүнийг нь хэлэлцэж дууссаны дараа анхан шатны шүүхийн шүүгч тогтоол гүйцэтгэх хуудсаа бичнэ. Тэгээд НШШГГ- ынхан хохирогчдын данс руу мөнгийг нь шилжүүлэх учиртай. Ирэх хавраас наашгүй байх даа.
Дэмий юманд элсэн орох ийм л хохиролтой байгаа юм даа
За ашгүй дээ хагас дутууч гэсэн авах юмсанэнэ луйварчидаас хураасн хөрөнгийг нь түргэн зарж борлуулах юмсан
Олон удаа авсан хүн нэгч төгрөг буцаан төлөхөөр байхгүй бгаа нь ямар учиртай юм.
Тэр Марат гэдэг хүн ч гэсэн хохирол төлөлцөх нь зөвөө.Олон хүмүүсийг самарч хаячаад яаж ч зүгээр явж болохгүй хурааж авсан хөрөнгийг хохирогчдод хувааж өгөх хэрэгтэй. Цаашид ийм луйварт бүү оролц.
Тэр Марат гэдэг хүн ч гэсэн хохирол төлөлцөх нь зөвөө.Олон хүмүүсийг самарч хаячаад яаж ч зүгээр явж болохгүй хурааж авсан хөрөнгийг хохирогчдод хувааж өгөх хэрэгтэй. Цаашид ийм луйварт бүү оролц.
энэ хохирсон хүмүүсийг бүгдийг нь буудаад үндэстэнээ цэвэрлээч Ийм тэнэг малнууд монголд хэрэггүй шдэ Амар хялбар аргаар баяжих гэсэн новшнууд
Тэр үед хулхи шүү гэж хичнээн хэлэвдээ. Өөрсдөө л мэдсээр байж хэдэн цаас зулгаах гэж орцгоосондоо
Maratiig manaihan uursduu orguulsan da
Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдаг гэдэг үгийг санаж явцгаа. Хялбар аргаар баяжина гэж хэзээ ч байдаггүй юм. Харин та нарын гэнэн бөгөөд тэнэг сэтгэл дээр чинь тоглох хүмүүс зөндөө байдгийг мэд
Зарим хохирогчийн авах ёстой төлбөрийг тогтоолд тусгайгүй байсан гэнэ. Тэгээд яаж Тогтоолд тусгасан юм бэ? Нэр нь байхгүй хохирогч нар зөндөө л байсан шүү дээ.
Стэмфорд сүлжээний залилагч нарийн шүүх хурал болж энэн шиг шийдээд өгөхгүй юм байх даа
Тэнэг мулгуудаа мөнгөө алдсан бол хохь чинь болно юуны чинь амархан баяжих өдий насалчаад нэг муу ямбий хөгшин авгайд тархидуулж байвал тархинд чинь танкны сум байна.Ккк