СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Кёкүшюзан Д.Батбаярын бусдыг залилсан шинэ үйлдлийг нэгтгэлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

-Хятадуудыг мэхэлсэн хэргийг нь прокурор хянаж эхлэв-

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Алтанцаг гэх хүнд холбогдох, бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн, эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн хэргийг өнгөрсөн долоо хоногийн баасан болон энэ сарын 7-ны даваа гарагт хэлэлцэн ял шийтгэсэн билээ. Өмнө нь бусдыг залилсан хэрэгт ял шийтгүүлж байсан түүний дээр дурдсан хэргийн хохирогч нь сүмогийн анхдагчдын нэг Кёкүшюүзан Д.Батбаяр болон иргэн Б.Цэрэндорж нар. Дээрх шүүхийн шүүгч Д.Доржсүрэн шийтгэх тогтоолоо танилцуулсны дараа зарим мэдээллийн хэрэгслээр . Кёкүшюүзан Д.Батбаяр ч үүнийг овжноор ашиглаж, бусдад гүтгүүлсэн хэмээн мэдэгдсэн. Уг нь Ц.Алтанцагт Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 13.12-1 дэх хэсэгт заасан Бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн, 17.6-1 дэх хэсгийн Эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж. Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сард Кёкүшюүзан Д.Батбаяр, Б.Цэрэндорж нартай “Эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” хэмээн 2-3 удаа уулзахдаа нууцаар бичлэг хийж, түүнийгээ эвлүүлэн хэвлэлээр тараана хэмээн сүрдүүлж, энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд 35 сая төгрөг авсан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй байж бусдыг мөшгөсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.

Тиймээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мөрдөн мөшгөсөн үйлдэлд нь нэг, далайлган сүрдүүлсэн гэмт хэрэгт гурван жил хорих ял оноож, нийт эдлэх ялыг нь дөрвөн жил байхаар шийтгэх тогтоолдоо заажээ. Улмаар Ц.Алтанцагаас 35 сая төгрөг гаргуулж Кёкүшюүзан Д.Батбаярт олгохоор шийдвэрлэсэн байна.

Харин Кёкүшюзан Д.Батбаярын холбогдсон хэргүүд хэрхсэн нь хүмүүсийн анхаарлыг нэлээд татаж буй. Эх сурвалжуудын мэдээлснээр, нэг бус хэргийнх нь мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй, гэхдээ ойрын хугацаанд прокурорын хяналтад шилжүүлэхээр бэлтгэж байгаа аж. Тухайлбал, . Тэгвэл уг хэрэгт Кёкүшюүзан Д.Батбаяр, Б.Цэрэндорж, н.Болормаа нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлээд байгаа гэнэ.
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Кёкүшюзан Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарыг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан компаниудын нэрээр бизнес бутик зочид буудал, амралт, аялал жуулчлалын цогцолбор, ахмадын болон жирэмсэн эхчүүдийн сувилал, усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барина хэмээн тухайн үеийн БОНХЯ-ны албан тушаалтнуудыг хууран, дархан цаазат Богдхан уулын Арцатын болон Чулуутын аманд нийт 65.5 га газрын ашиглах зөвшөөрөл авч, төрд их хэмжээний хохирол учруулан мөнгө угаасан гэх үндэслэлээр шалган яллагдагчаар тооцоод байгаа. Уг үйлдэлтэй өөр нэг залилангийн хэргийг нэгтгэсэн талаар баттай эх сурвалжууд мэдээлэв. Тодруулбал, .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.57.95.121

Баясагалан авгай батбаяртай суугаагүй түрийвчтэй нь суусан үнэн байгаа биз

Зочин
3 жилийн өмнө
103.57.95.121

Баясагалан авгай батбаяртай суугаагүй түрийвчтэй нь суусан үнэн байгаа биз

Зочин
3 жилийн өмнө
103.57.95.121

Баясагалан авгай батбаяртай суугаагүй түрийвчтэй нь суусан үнэн байгаа биз

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.