СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-09

“Нэг өрх- Нэг иргэн” тандалт шинжилгээний явц 94 хувьтай байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа. 

.  

Хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2020.12.08-ны 08:00 цагаас өнөөдрийн /2020.12.09/ 08:00 цагийн хооронд 9314 хүнд уг шинжилгээг хийснээс 9280 ПСР-ийн сорьц авч ХӨСҮТ-рүү илгээжээ. Уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулж байгаа юм.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.