СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын коронавирусийн эсрэг вакцин Индонезид иржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхийн улс орнуудаас коронавирусийн эсрэг вакцинжуулах бүх нийтийн хөтөлбөрийг эхлүүлсэн анхны улс Их Британи болсон. Их Британийн Засгийн газар АНУ-ын Пфайзер, ХБНГУ-ын БиоНТек фирмүүдийн хамтарсан вакциныг 95 хүртэл хувийн үр дүнтэй буюу бусад вакцинуудаас илүү чанартай, найдвартай гэж үзсэн.

mRNA-с гадна Оксфорд, ОХУ, БНХАУ-ын вакцинуудыг дэлхийн нийтэд санал болгоод байгаа. Тэгвэл Хятадын Синовак компанийн үйлдвэрлэсэн Коронавак туршилтынхаа сүүлчийн шатанд явагдаж байгаа ч хэдийнээ хилийн чанад дахь улс орнуудад хүргэгдэж эхэлжээ.

Хятадын үйлдвэрлэсэн Коронавак вакцины гуравдугаар шатны туршилт дуусаагүй ч өнгөрсөн амралтын өдрүүдэд Индонези улсад эхний ээлж хүргэгдэн ирсэн байна. Ийнхүү Индонези улс бүх нийтийн вакцинжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх бэлтгэлээ базааж байгаа юм. Тус улсад 600,000 орчим хүн коронавирусийн халдвар авч, 18,000 орчим хүн нас баржээ.

. Индонезиос гадна халдварын 900,000 тохиолдол бүртгэгдсэн Турк улс Хятадын вакцинаас 50 сая тунг худалдаж авахаар болсон ба Бразил, Чили улсуудад мөн Коронавакийг ашиглахаар болсон юм.

Хятадын вакцин Америк, Германы вакцинаас ялгаатай нь mRNA корнавирусийн генийн кодыг хүний биед оруулж хариу урвал үүсгэн дархлаа тогтоодог бол Коронавак нь хүний биед коронавирусийг оруулалгүй идэвхгүй болгох замаар хамгаалах ажээ. Нанянг технологийн их сургуулийн дэд профессор Луо Дахай Хятадад үйлдвэрлэсэн вакцин өмнө нь амжилттай болсон бусад вакцинуудын адил уламжлалт аргыг ашигласан гэж мэдэгдсэн байна.

Харин Америк, Германы вакцин олон нийтэд амжилттай болсон туршлагагүй шинэ төрлийн аргаар дархлаа тогтооно гэж профессор Луо хэлжээ. Үүнээс гадна хадгалалтын горимын хувьд Пфайзер, БиоНТек болон Модернагийн вакцинтай харьцуулахад хэт өндөр хэм шаардахгүй.

. Үнийн хувьд ч мөн арай хямд зэрэг давуу тал байж болох ч баталгаатай эсэх нь эргэлзээтэй, олон улсын судлаачдын сонирхлыг ихээхэн татаж байгаа юм. Яг ямар үнээр нийлүүлэгдэх нь тодорхойгүй ч хадгалалтын өндөр горим шаардахгүй, хямд байх нь гарцаагүй учир хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнууд руу тээвэрлэхэд тохиромжтой байж болох юм.

Шинжлэх ухааны Lancet сэтгүүлд одоогоор Хятадын вакцины зөвхөн эхний хоёр шатны туршилтын талаар мэдээлэл байна. Үүнд дурдахдаа эхний ээлжинд 144, дараагийн шатны туршилтад 600 хүн оролцсон бөгөөд нэн шаардлагатай үед ашиглах боломжтой гэсэн дүгнэлтийг зохиогчид нь өгчээ. Өнгөрсөн есдүгээр сард Синовакийн вакциныг сайн дурын 1,000 хүнд туршихад тав хүрэхгүй хувьд нь бие сулрах, тухгүй мэдрэмж төрсөн байна.

Сүүлчийн шатны туршилтанд оролцож байгаа Бразилийн Бутантан хүрээлэнгээс Синовак компани эцсийн шатны туршилтын дүнг энэ сарын 15-ны дотор багтаж олон нийтэд мэдээлнэ гэжээ. Синовак компани Коронавак вакцины 300 сая тунг жилийн хугацаанд үйлдвэрлэх боломжтой ба шинээр 20,000 м кв үйлдвэрлэлийн талбайг нэмэгдүүлсэн байна.  

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.