Ардчилсан намаас Монгол улсын Засгийн газарт гурван зүйл бүхий шаардлага тавьж байгаагаа мэдэгдэв. Хэвлэлийн бага хуралд АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд, АЗХ-ны ерөнхийлөгч М.Эрдэнэболд, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа нар оролцлоо.
АЗХ-ны ерөнхийлөгч М.Эрдэнэболд:
-Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагагүй, хэт сүржин, үрэлгэн, оновчгүй үйл ажиллагаа явуулж байна. Олон улс орноос ирсэн асар их хандив тусламжийн тайланг одоо болтол хийхгүй байна. Өрх бүрт мөнгөн тусламж, бизнесийн байгууллагуудын орлогыг дээшлүүлэх ажил огт хийсэнгүй. УОК, НОК-ын ажлын уялдаа холбоогүй байдлын улмаас иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсонд АН эмгэнэж байна. Эцсийн дүндээ бид Засгийн газар санамсаргүй биш, санаатай үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Иймд дараах гурван шаардлагыг тавьж байна.
Нэгд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр УОК-ыг удирд
Хоёрт, Удаа дараа алдаа гаргаж байгаа УОК, НОК, ЭМЯ, НЭМГ-ын удирдлагуудад хатуу хариуцлага тооц
Гуравт, Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуул
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа:
-Хөл хорионы дараагаас эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд болон хүүхдүүдийн амьдрал хүндэрнэ гэсэн судалгааг олон улсын байгууллагаас гаргасан байна. Монгол улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна.
ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа:
-Архангайгаас ирсэн иргэн 600км туулж, гэрийнхээ үүдэнд ирсэн хойноо эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдлаа. УОК, НОК дахин ийм алдаа гаргахгүй байхыг шаардаж байна. Арван жилд сурдаг охинтойгоо өчигдөр энэ тухай ярихад уйлж байсан. Талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье.
АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд:
-Биднийг ковидыг улстөржүүлж байна гэж байгаа. Монгол хүний эрүүл мэндийг бид хэзээд нэгдүгээрт тавигдана. Хариуцлага тооцох болохоор анхан болон дунд шатны хүмүүст хариуцлага тооцож байна. УОК, НОК-ын удирдлагууд хариуцлага хүлээхгүй байна. Энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АН-ыхан өөрсдөө яг ямар шийдэл харж, ямар судалгаа хийв ямар зөвлөмж өгж тусалсан бэ? МАН-ыхан алдаа гаргахыг хүлээн алдаан дээр шоудхаас өөр яг юу хийв энэ хугацаанд????
Дэмжиж бна.АНыг дуугарахаар нэрээ нуусан троллууд л бачимдаж жонгинох юм даа.мянга жонгиноод нааштай үг хүлээж бга иргэдийн дургүйг хүргэхээс цаашгүй.Зөв цагт үгээ хэлж бгаа АН ын залуусаа дэмжинээ.