СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-09

А.Амбасэлмаа: "Алтай" зочид буудалд тусгаарлагдсан зургаан гэр бүлийн 20 хүнээс халдвар илэрсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 7-нд коронавирусийн тархалтын мэдээлэл хийхдээ "Улаанбаатар хотод 32 тохиолдол илэрсэн. Батлагдсан тохиолдлын 29 нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан болон тэдний гэр бүлийн хүмүүсээс илэрсэн” хэмээн ерөнхий мэдээлэл өгсөн. Гэтэл батлагдсан 29 тохиолдол нь Баянгол дүүргийн Хорооллын эцэст байрлах “Алтай” зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэдээс халдвар илэрсэн гэх мэдээлэл цацагдах болсон.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: . Тусгаарлахдаа хүн бүрийг нэг нэгээр нь гэр бүлийн хүмүүсийг гэр бүлээр нь тусгаарласан. Ингээд зургаан гэр бүлийн хүмүүс өвчилсөн. 14 хоног тусгаарлана гэдэг маань энэ хугацаанд халдвар илэрч болох нууц үеийн хугацаанд эрсдэл байна гэж ойрын хавьтлыг тусгаарладаг.

Зургаан гэр бүлийн 20 хүн халдвар илэрсэн. Эдгээр гэр бүлийн хүмүүс нэг нэгээрээ,  хоёр хоёроороо халдвартай хүнтэй хавьтал болсон хүмүүс юм.

“Алтай” зочид буудлыг өмнө тусгай үүргийн онгоцоор ирж байсан хүмүүсийг тусгаарлаж байсан. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.