ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийт таван хүнээс коронавирус халдвар илэрч нийт халдварын тохиолдол 893 боллоо. Сэлэнгэ аймагт 3, ХӨСҮТ-ийн лобрант, ариутгагч нараас тохиолдол илэрсэн. 24 цагийн дотор бусад аймгуудад шинээр өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй" гэв.
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорноговь, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 893 болж байна. Үүнээс 384 хүн эдгэрээд буй юм. Ажиглалтад 49, гэрийн ажиглалтад 13 хүн байгаа бол 322 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас 500 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсээс нэг хүний биеийн байдал маш хүнд, 6 нь хүнд, 64 нь хүндэвтэр, 429 нь хөнгөн оноштой байгаа аж.
Нийт 893 байгаагаас
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шинжилгээний хариу яаж авах вэ? Xll/7нд өгсөн.???