Засгийн газрын хуралдаанаар Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулж ирэх долоо хоног буюу энэ сарын 14-нөөс хөл хориог сулруулахаар болсон. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Улсын онцгой комиссоос тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж чадсаны үндсэн дээр бид халдварыг цурманд оруулж чадлаа. Төрийн албаны хамтын ажиллагаа, уялдаагүйгээс алдаа гарсан зүйл бий. Үүн дээр УОК онцгой дүгнэлт хийж ажиллаж байна. Үүнээс болж ард иргэдэд хүндрэл чирэгдэл учирсан, хүний алтан амь үрэгдсэн явдалд Монгол Улсын Засгийн газар уучлал гуйж байна.
Өргөсөн тангарагтаа үнэнч эмч ажилтан, цагдаа, ноцгой бадлын алба хаагч бусад төрийн алба хаагчдадаа талархал илэрхийлье. Бид амжилтаа улам бататгаж, олныг хамарсан нийтийн арга хэмжээ, хичээл сургуулиа цааш үргэлжүүлж карантилах ёстой. Бидэнд байгаа хамгийн сайн вакцин бол сахилга хариуцлага. Ард иргэдэд маань сахилга бат, хариуцлага хамгийн чухал зүйл гэдгийг онцолъё.
Ийм аюул заналд хүн өөрийн авралд итгэх ёстой гэж манай Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гуай хэлсэн. Бид өөрсдийнхөө сахилга хариуцлагад найдах ёстой.
Үүний дараагаар бид ард иргэдээ вакцинжуулах ажлыг хийнэ. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Цаашид анхаарах ёстой хэд хэдэн асуудал байна. Улсын онцгой комисст үүрэг болгох нь:
1-рт, Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөцийн байдалд дүн шинжилгээ хийх. Ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнуудын нөөцийг бэлтгэх,
2-рт, PCR-ийн шинжилгээг нэг өдөрт 100 мянган хүн оношилдог байх нөөц бэлдэх,
3-рт, Улс, нийслэл, аймгийн онцой комисс, яам газруудад гаргасан шийдвэрүүдийн гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах. Гаргасан шийдвэр заавал хэрэгжих ёстой. Дунд нь нугалаа ордог, доод шатанд хэрэгжүүлдэггүй байдлыг өөрчилж, сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах,
4-рт, ХӨСҮТ, хил гаалийн хяналтыг онцгой сайжруулах,
5-рт, Цар тахлын талаарх үнэн бодит мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэж байх,
6-рт, Бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын үүрэг, хариуцлагыг сайжруулах,
Маскаа зүүх, хоорондын зай барих, онц шаардлагагүй бол гэр орноосоо гарахгүй байх, нэгэндээ шаардлага тавих, биеийн дархлаагаа сайжруулах дээр анхаарч ажиллахыг ард иргэддээ уриалж байна. Миний ярих зүйл дууслаа. Одоо ажилдаа орцгоо!
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭЛЖ БГАА ҮНЭН, ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ДУНД БА ДООД ШАТАНД ШУУРХАЙ ГҮЙЦЭТГЭХ, АЛДАА ЗАВХРАЛ ГАРГАХГҮЙ, САХИЛГА БАТ, ХАРИУЦЛАГАТАЙ, ТҮРГЭН ШУУРХАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ БНА
Эмч цагдаа нар үнэнч ажиллажээ.дүрэм журамаа дагаад нэвтрүүлээгүй байна.Журам дүрмээ биелүүгүй Онцгой байдал НиисОнцгой УТСАА Яагаад аваагүй вэ.хаанаас ч юу ч гэнэтиин асуудалд бэлэн байх ёстой биздээ.Хариуцлагыг утсаа 60. 100 удаа залгаж байхад авдаггүй бүдүүлэг этгээдүүдээс хайх .Дарханы дарга өөрин утсаараа 24 цаг яриа мэссэж авч ажиллаж байгаа нь хүмүүжилтэй ёс зүйтэй . Хариуцлагатай хүн юм.Тий л байх ёстой ажилдаа хариуцлагатай хүлээсэн үүргээ .эрхээ мэддэг.