Францын Альпийн нуруунд багийн зургаан гишүүнтэй нисдэг тэрэг осолдож, таван нь амь эрсэдсэн байна. Бонвиллард тосгоны ойролцоо унасан хувийн компанийн онгоц аврах ажиллагаа гүйцэтгэх сургуулилалтад явж байсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Ослын шалтгаан тодорхойгүй бөгөөд анхан шатны таамгаар цаг агаарын байдал муу байснаас осол гарсан гэж үзэж байна. Нисдэг тэргийг жолоодож байсан нисгэгч ослын үеэр хүнд бэртэн, ганцаараа амьд үлджээ.
Ерөнхийлөгч Эммануэль Макро мэдэгдэл хийж хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн, дэмжлэг туслалцаа үзүүлэхээ амлажээ.
Еврокоптер ЕС135 нисдэг тэрэг агаарын аврах багийн сургуулилалтыг гүйцэтгэж байгаад 1,800 метрийн өндрөөс унасан байна. Нислэгийн багт хоёр нисгэгч байсны нэг нь дадлагажигч байсан гэж мэдээлжээ. Мөн нисдэг тэргэнд уулын хоёр аврагч, эргүүлгийн хоёр мэргэжилтэн байжээ.
Осол гарсан газар луу 40 орчим бүрэлдэхүүнтэй гурван нисдэг тэргийг илгээсэн байна. Өтгөн манангийн улмаас нисдэг тэргүүд ослын газарт буух боломжгүй байсан тул аврагчид явган алхаж нисгэгчийн амийг аварчээ. Францын Дотоод хэргийн сайд Жералд Дарманин лхагва гарагт ослын газарт очно гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.