СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-08

УОК: Нас барсан иргэний асуудалд хариуцлага тооцохыг үүрэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хөдөө орон нутгаас ирсэн иргэд 22-ын товчоон дээр дунджаар 1-2 хонож байна. PCR шинжилгээ хийдэг явуулын лаборатори хариуг 24 цагт гаргадаг ба энэ зуурт нэг зорчигчийн бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Манай сурвалжлах хэсэг уг хэргийг тодруулж, талийгаачийн ар гэрийнхэн болон албан хүмүүсээс байр суурийг нь авч хүргэсэн /Уг мэдээллийг энд дарж үзнэ үү

Тэгвэл энэ асуудалд Монгол Улсын Онцгой комисс ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлж, холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор болжээ. 

"2020 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Архангай аймгаас “Эмээлт” автотээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн иргэн нас барсан харамсалтай явдал боллоо.
Улсын онцгой комисс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нарт үүрэг болголоо. Энэ хэргийг хууль хяналтын болон бусад холбогдох байгууллага шалгаж байна" хэмээн мэдэгджээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хүн
3 жилийн өмнө
66.181.161.6

УОК эхлээд өөрөө өөртэйгөө хариуцлага тооц оо ! Өөр бусад ард иргэдээ гэсэн хүнлэг ардчилсан нийгэмд бол хариуцлага алдсан засаг , УОК тэр чигтээ уучлал гуйгаад л шууд огцордог юм билээ .

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.101

УОК хариуцлагаа хүлээгээд бүрэн бүрэлдхүүнээрээ огцорч үз дэндүү шоу болгочихлоо КОВИД.г

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.187

ажлаа зохион байгуулж чадахгуй байгаагийн том жишээ УОК өөрөө хариуцлагаа хүлээ

Зочин
3 жилийн өмнө
122.201.22.55

Хэн хэнтэйгээ хариуцлага тооцох гээд бн та нарын гаргасан шийдвэрээс болоод хүн нас барчихаад бн өөрсдөөсөө эхэлж хариуцлагаа хүлээ ахиал нөгөө хэдээрээ туг тахих нь

Armi
3 жилийн өмнө
64.119.26.72

Odoo bolson Khurelsuhee ogtsor

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.65

Шинжилгээгээ авчаад шууд эмнэлэгт хэвтүүлж болдоггүй юм байхдаа.заавал 24 цаг хүлээж шинжилгээнийхариугаа авах ёстой юуу

зочин
3 жилийн өмнө
66.181.161.95

огцороочээ Хүрэлсүхээ арай дэндэж бна

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.101

40-50.н мянган хүнтэй 10-20.н халдвар илэрсэн Дархан Орхон аймаг 4.хөн хоног тэг зогсолт хийгээд л хумиад авч байхад З үүд Айраг 2 яахаараа бараг л бүтэн сар тэг зогсож байнаа ажилаа хийлдээ ард түмнээ бодооч ээ

иргэд олон түмэн
3 жилийн өмнө
66.181.181.28

Бусдад үүрэгдэх яах вэ?жаран удаа утасдахад утсаа авалгүй хүний алтан амь хохироосон нөхөд л зайлцгаах хэрэгтэй

Зосин
3 жилийн өмнө
202.9.40.41

Тэр Дарханы дарга шиг өөрийн утсаараа ард иргэдтэй шууд харилцаад ажлаа хиж байгаа мундаг дарга .Дархан хотын даргаар ерөнхий сайдаа хийлгэе.Эсвэл Улаанбаатар хотын даргаа хийлгэмээр юмаа.энэ бөхөнцөр ман намын цүнх баригч ямарч бловсрол хийгээд мэдлэггүй ёс зүйгүй этгээдийг солиочээ.Өөрсдийн чинь тушаалыг биелүүлсэн хүнд хариуцлага тооцох нь инээдтэй. Тийм заавар тушаал өгсөн өөрсдөө хариуцлагаа үүрэх ёстой.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.41

Сүржигнээд пижэгнээд байхаар хориогоо тавиачээ. Буруу тушаал өгөөд эргэж буцдаг эргэж буцдаг ман нмын маанагууд болиосой .

Сүнс
3 жилийн өмнө
66.181.161.3

Хөгширсөн мод ан амьтан хэдэн арван саяар үнэлэгддэг атлаа хүний амь ямар ч үнэ цэнэгүй болчихож

Зочин
3 жилийн өмнө
66.181.188.139

yu hutsaad hend uureg uguud bgn uursdiin chin ugsun balai uuregnees bolood uun uhched bna uursduu ajilaa uguuch medrel medrel yum yrih yuma

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.