СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-08

Иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ бариад, үйл ажиллагаагаа нээх хүсэлтэй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримталж, хэд хэдэн салбарууд,  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээх саналаа УОК-т хүргүүлэхээ мэдэгдсэн. 

Эхний ээлжид үйл ажиллагааг нээх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа, санал болон халдвар хамгааллын дэмлэмийн зааврыг боловсруулан Улсын онцгой комисст саналаа хүргүүлэх юм. 

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар  сахиж ажиллах  ёстой.  

Тиймээс нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу

Нийслэлийн зүгээс эдийн засгаа чөлөөлөх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд, аж ахуйн нэгжүүд ажиллаж байж иргэд орлоготой байна гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцлов.  

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ бариад, үйл ажиллагаагаа нээх саналтай байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.