СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Карл-Энтони Таунсын гэр бүлийн долоон гишүүн коронавирусээр нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоо буюу "NBA"-ийн "Minnesota Timberwolves" багийн од тоглогч Карл-Энтони Таунс гэр бүлийн долоон гишүүнээ коронавирусийн цар тахалд алджээ.

Тэгвэл Таунс өнгөрөгч баасан гарагт сэтгүүлч нартай ярилцахдаа гэр бүлийнх нь дахиад зургаан хүн цар тахлын улмаас нас барсан болохыг хэлсэн байна.

Тэрээр "Би маш их зүйлийг туулсан. Ээжээсээ эхлээд л ... Түүний аав Карл-Энтони Таунс Сениор мөн коронавирусийн халдвар авсан хэдий ч эдгэрээд байгаа бөгөөд тэрээр одоо гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг хичээж байгаа гэсэн юм. 

Таунс "Сүүлийн долоо, найман сарын хугацаанд би маш олон авс харсан. Гэхдээ миний гэр бүл болон ээжийн талын гэр бүлд коронавирус туссан хүн олон байгаа. Би тэднийг хэрхэн эрүүл чийрэг байлгах талаарх хариултыг хайсаар л байна. Гэр бүлээ мэдээллээр сайн хангаж, тэднийг амьд байлгахын тулд шаардлагатай бүх алхмыг хийх нь надад маш их үүрэг хариуцлага болж байна" хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.