СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-08

Ц.Цэрэнпунцаг: Монголбанк миний эртний ядам судрын насыг тогтоож чадаагүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын гишүүдийн санаачилсан Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр байнгын хорооны гишүүд асуулт асууж хариулт авсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг асуулт асууж, саналаа хэллээ.

Тэрбээр "Насжилт, гарал үүсэл эрдэнэсийн санд хамгийн чухал. Надад бас ийм явдал тохиолдож байсан.. Хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж эрдэнэсийн сангаа баяжуулна гээд ярьж байна. Өөрсдөд байгаа эртний юмсаа зарчихья гэсэн иргэд олон байна. Насжилт тогтоодог шинжлэх ухааны аргачлал технологоо тодорхой болгомоор байна. Юмаа өгөх гэж байгаа хүмүүст ч хэрэгтэй. Өөрсдөө чадахгүй юм бол гадаад дотоодын чаддаг мэддэг хүмүүстэй холбогдмоор юм уу. 

Мөн эрдэнэсийн сангийн ховор нандин зүйлсийг үзүүлж харуулж болохгүй юу. Үзэсгэлэн гаргаад гадаад дотоодод үзүүлж улсын төсөвт орлого оруулдаг ч юм уу. Үзэх сонирхсон хүн олон л байдаг" гэлээ. 

Эрдэнэсийн сангийн тухай хуулийг шинэчлэхдээ холбогдох судалгааны үр дүнд үндэслэн зөвхөн эрдэнийн чулуу, үнэт металлаар эрдэнэсийг хязгаарлахгүй “түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл” зэрэг үнэт хөрөнгийг эрдэнэсэд тооцох тухай тусгажээ

Хуулийн төслийг санаачлагч С.Бямбацогт "Та чухал сэдэв хөндлөө. Эрдэнэсийн санд бүртгэгдэх эд хөрөнгийн насжилтыг тогтооход үнэхээр анхаарах ёстой. Хуулиндаа тусгаж өгөх ёстой. Хосгүй үнэт эд л гэдэг. Яг яаж тогтоож байгаа нь чухал. Эртний хөөрөг, ийм тийм түүхтэй гээд л ярьдаг. Үнэн худал нь бүү мэд. Монголбанкны эрдэнэсийн санд хадгалагдаж буй эрдэнэсээр үзэсгэлэн гаргаж болно. Хуулинд суулгаж өгөх л ёстой" гэлээ. 

Эрдэнэсийн сангийн тухай хуулийг шинэчлэх төслийн танилцуулгад “Монгол Улсын үндэсний биет баялаг, давтагдашгүй үнэт зүйлд тооцогдож ирээдүйд үнэ цэнэ өсөн нэмэгдэх хуримтлал төрийн эрдэнэсийн сангийн эх нөөцийг бүрдүүлэх, хамгаалах, арвижуулах, сангаас хөрөнгө гүйлгээнд оруулж, захиран зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор 26 жилийн өмнө Эрдэнэсийн сангийн тухай хуулийг анх баталсан. Энэ хугацаанаас хойш эрдэнэсэд тооцогдох хөрөнгийн төрөл нэмэгдэж, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, үнэт чулуу, үнэт металлыг тооцох олон улсын жишиг шинэчлэгдсэн төдийгүй, эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагааны цар хүрээ өргөжижээ.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор тусгагдсан бөгөөд эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааг сайжруулах талаар Үндэсний аудитын газраас зөвлөмж гарсан байна.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийг шинэчлэхдээ холбогдох судалгааны үр дүнд үндэслэн зөвхөн эрдэнийн чулуу, үнэт металлаар эрдэнэсийг хязгаарлахгүй, эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааг төв банкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, валютын зохицуулалтыг хэрэгжүүлэх чиглэлээр үнэт металл худалдан авдаг үйл ажиллагааг тусгаарлах, Монголбанкнаас Эрдэнэсийн санг эрхлэх ажиллагааг өргөжүүлж, санхүүгийн тайланд тусгах, бүртгэх, хүн, хуулийн этгээдээс Эрдэнэсийн сантай харилцах үйл ажиллааны эрх зүйн үндсийг шинэчлэн тодорхойлохыг зорьсон болно.

Монгол Улсын үнэт хөрөнгийн хуримтлал болох эрдэнэсийн санг арвижуулах, бүртгэх, мэдээлэх зэрэг эрдэнэсийн санг эрхлэх Монголбанкны үйл ажиллагааг боловсронгуй болгох, үнэт металлын сорьцын зөрүүнээс төрд үүсч болох санхүү, хууль зүйн эрсдлийг бууруулах, эрдэнэсийн сан, эрдэнэс эзэмшиж байгаа төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн эрх үүргийг шинэчлэн тодорхойлох чиглэлээр боловсруулсан аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tsepu
4 жилийн өмнө
173.244.217.13

Tserenpuntsag gishuun yamar zorilogtoi ih hurald orson be danda huviin asuudlaa hunduh ym

Очироо
4 жилийн өмнө
64.119.22.32

Эрдэнэсийн сангаар музей байгуулж ард түмэнд үзүүлж,таниулж,сурталчлах хэрэгтэй.Юм байгаа байхгүй нь мэдэгдэхгүй үлгэрийн юм яриад л байх юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.