Олон улсын олимпын хорооноос "Breakdancing" буюу брейк бүжгийг албан ёсоор олимпын спорт болгон баталгаажуулж, 2024 онд Парист болох Зуны олимпын наадмын хөтөлбөрт багтаажээ.
"Брейк бүжгийг олимпын хөтөлбөрт багтаах нь 2020 оны олимпын зорилтын нэг хэсэг байсан. Спортын хөгжлийг харгалзан үзэж, залуу үеийнхний дунд түгээмэл дэлгэрсэн спортыг нэвтрүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт байсан" гэж Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах хэлсэн юм.
1970-аад онд АНУ-ын Нью-Йорк хотын Өмнөд Бронкст хип хоптой зэрэгцэн хөгжсөн брейк бүжгийн спортын нэршил нь "Breaking" бөгөөд анх 2018 оны Буэнос-Айрес дахь Өсвөрийн олимпын наадамд багтаж байжээ.
Дэлхийн бүжгийн спортын холбооны Ерөнхийлөгч Шон Тэй энэ талаар "Өнөөдөр брейк бүжгийн тамирчид төдийгүй дэлхийн бүх бүжигчдийн хувьд түүхэн үйл явдал тохиож байна. Манай холбоо 2024 оны Парисын олимпод брейк бүжгийг багтааж чадсандаа маш их бахархаж байна ... Парисын брейк бүжгийн тэмцээнийг мартагдашгүй болгохын тулд бид чадах бүхнээ хийх болно" хэмээн тэмдэглэсэн байна.
Сонирхуулахад, Парисын наадамд оролцох тамирчдын нийт тоог 10,500 гэж хязгаарласан бөгөөд энэ нь Токиогийн наадмаас 600-гаар буурсан тоо юм. Мөн "Парис-2024" наадмаар Олимпын түүхэнд анх удаа жендерийн тэгш байдал хангагдах гэнэ.
Эх сурвалж: Japan Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
77797
77797
77797