СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Индонезийн сайд нэг сая ам.долларын авлига авсан байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Индонезийн Нийгмийн асуудал эрхэлсэн сайд Жулиари Батубара нь коронавирусийн цар тахлын гамшигт нэрвэгдсэн хүмүүст хоол хүнсний тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулахдаа хээл хахууль авсан хэрэгт буруутгагдаж байгаа аж. Түүнийг хүнсний тусламжийн нийлүүлэлтийг гүйцэтгэгч компаниудаас бэлэн мөнгө авсан гэж үзэж байгаа юм.

Тус улсын бөгөөд дөрвөн сэжигтнийг баривчилжээ. Харин ноён Жулиари ням гарагт сайн дураараа мэдүүлэг өгөхөөр ирсэн байна.

"Бэлэн мөнгийг долоон чемодан, гурван үүргэвч болон хэд хэдэн дугтуйнд хадгалсан байсан" гэж Авлигыг устгах хорооны дарга Фирли Бахури хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Албаныхны мэдээлснээр аж.

Харин баривчлагдсан сэжигтнүүдийн хоёр нь албан тушаалтан бол үлдсэн хоёр нь жирийн иргэн аж.

Тэгвэл Тэрээр "Энэ бол ард түмний мөнгө ... Энэ мөнгө Ковид-19-ийн цар тахлын үе болон эдийн засгийг сэргээхэд яаралтай хэрэгтэй байгаа" гэжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.