СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“The Queen’s Gambit” шатрын спортыг дахин сэрээв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Netflix-ийн “The Queen’s Gambit” буюу “Бэрсийн нүүдэл” цуврал өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа өндөр үнэлгээ авч, дэлхийн нийтийг шуугиулаад амжсан. Зөвхөн кино урлагийн салбарт ч өндөр үнэлгээ аваад зогсохгүй шатрын спортын салбарын хөгжилд ч үнэтэй хувь нэмрээ оруулаад байгаа юм.

Олон улсын шатрын холбооны мэдээлснээр . Коронавирусийн хөл хорио тавигдсанаас хойш цахим сүлжээний хайлт, илэрц эрс нэмэгдсэний дотор гэртээ байгаа шатар тоглох сонирхолтой хүмүүсийн тоо ч мөн нэмэгдсэн гэж үзжээ.

Олон улсын шатрын холбоо 2020 оны эхэнд хоногт дунджаар 11 сая удаа цахимаар шатар тоглож байгааг тогтоосон бол Netflix-ийн цувралын эхний улирал гарсны дараа 40 хувиар нэмэгдэж  хоногт 17 сая хүн цахимаар шатар тоглодог болжээ. Мөн YouTube, Twitch зэрэг сувгуудаар цахим тоглогчид шатрын тоглоомыг үзэх нь огцом өсчээ. Тухайлбал хоёрдугаар сард Twitch-ийн хэрэглэгчид хоёр сая цагийг шатрын нүүдэл, тоглолтод зарцуулдаг байсан бол хөл хорио тогтоосонтой холбогдуулан дөрөвдүгээр сар гэхэд дөрвөн сая цаг, тавдугаар сар гэхэд найман сая болж нэмэгджээ.

Мөн “нойрсож буй бар” мэт байсан шатрын спорт, тоглоомыг дэлхий даяар тэрбум гаруй ухаалаг гар утсанд татаж суулгасан болохыг Олон улсын шатрын холбооноос мэдэгдсэн байна. Тус .

Холбооноос гадна дэлхийн алдартай шатарчид ч мөн талархлаа илэрхийлсэн байна. АНУ-ын шатарчин Бобби Фишерийн амжилтыг эвдэж 15 настайдаа дэлхийн түүхэн дэх хамгийн залуу шатрын мастер болоод зогсохгүй бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн агуу эмэгтэй шатарчин хэмээн хүндлэгддэг Унгарын тамирчин Жудит Полгар охидын дунд уг спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан бүтээл хэмээн тус цувралыг сайшаан магтжээ. Өдгөө 44 настай түүний хэлснээр шатарт зөвхөн татагдаад зогсохгүй авьяас чадвараа хөгжүүлэхэд гэр бүл, багш, сургагчид дэмжсэнээр охид ч мөн хөвгүүдтэй адил зоригтой, шилдэг шатарчин болох боломжтой гэдгийг батлан харуулах нь чухал гэдгийг онцолсон байна.

Мөн шатрын спортын дэлхийн хэмжээний мастер, дэлхийн аварга Гарри Каспаров ч мөн Netflix-ийн цувралд сэтгэл хангалуун байгаа гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.