СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Германд олдсон Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ХБНГУ-ын санхүүгийн нийслэл Франкфурт хотод хийгдэж байсан барилгын ажлын үеэр Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг олдсон бөгөөд шинжээчид уг 500 кг жинтэй тэсрэх бөмбөгийг өнгөрөгч ням гарагт амжилттай аюулгүй болгон, устгалд оруулжээ.

Уг ажлын хүрээнд хотын  байна. Тэсрэх бөмбөгийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт олж илрүүлсэн бөгөөд бөмбөгийг аюулгүй болгоход дор хаяж зургаан цаг шаардагдана гэж шинжээчид тооцоолж байсан хэдий ч тэд ажлаа хоёр цагийн дотор дуусгасан гэнэ.

Ням гарагийн орой гэхэд галт тэрэгнүүд дахин хөдөлгөөнд орсон бөгөөд оршин суугчид гэртээ эргэж очих боломжтой болсон байжээ. Ажиллагааны үеэр найз нөхөд, гэр бүл дээрээ байрлах боломжгүй байсан 700 орчим хүнийг Франкфуртын чуулганы төвд байрлуулсан байна.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.