"Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэн энэ үед хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйлдэл буурахгүй байна.
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс бүх нийтийн бэлэн байдлын үед хууль бусаар архи согтууруулах ундаа худалдаалсан “Зогсоол зоог” зоогийн газрыг шүүхийг шийдвэрээр 5 сая төгрөгөөр торгожээ. Мөн хувийн автомашинтайгаар архи согтууруулах ундаа дамлаж зарсан иргэн Х-д холбогдох шалгалтыг хийж байна.
УОК-ийн шийдвэрийг зөрчин PCR шинжилгээ өгөөгүй, хот хооронд хулгайн замаар зорчсон хоёр иргэнийг 70 000 төгрөгөөр торгож, зөрчлийг шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.