Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр: Тээврийн хэрэгслийн QR кодыг нэвтрүүлж амжилттай хэрэгжиж байна. Цаашид бүх шатны байгууллагууд цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн харьяа албан газруудад нэг жилд 450 мянга орчим албан бичиг ирдэг. Албан бичгийг цахим хэлбэрт шилжүүлснээр биечилсэн харилцааг хумьж, цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх үр дүнтэй юм. Аж ахуй нэгжүүд ихэнх нь тоон гарын үсэгтэй байгаа. Тоон гарын үсэггүй аж ахуй нэгжүүдийн албан тоотыг хоёрдугаар сарын 1-н хүртэл авахаар архивын газартай тохиролцсон байгаа. Тийм учир аж ахуй нэгжүүд цаашдаа 100 хувь тоон гарын үсэгтэй болох шаардлагатай.
Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Ганзориг: Цар тахлын үед биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулах, бичиг хэргээ зохицуулахаар ажиллаж байна. Аж ахуй нэгжүүд QR кодтой болно. Аж ахуй нэгжүүд qr.ulaanbaatar.mn цахим системд бүртгүүлж QR код үүсгэхийг уриалж байна.
Иргэд уг QR кодыг и-баримт аппликейшнаар уншуулж байршлаа бүртгүүлэх ба халдварын хавтал болсон тохиолдлыг яаралтай олоход амар болно. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж буюу 18 чиг үүргийн байгууллагууд байгаа. Эдгээр байгууллагуудын QR код байршуулж, бүртгүүлэх явц өнөөдрийн байдлаар 30 хувьтай явж байна. Иймд аж ахуй нэгжүүд маань QR кодоо авч байршуулах шаардлагатай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.