СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралийн түймэрт 3 тэрбум амьтан өртсөний дунд 61,000 гаруй уутат баавгай багтжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Австрали улсад өнгөрөгч 2019 оны сүүл, 2020 оны эхээр урьд өмнө тохиолдож байгаагүй асар өргөн цар хүрээг хамарсан ойн түймэр газар авсан. Ойн түймэрт тэрбум гаруй ан амьтан өртсөн гэж мэдээлж байсан ч энэ удаад дахин судалгаа хийж, нийт гурван тэрбум ан амьтан түймэрт өртсөн гэх мэдээллийг судлаачид танилцуулжээ. Эдгээрээс 143 сая нь хөхтөн амьтан бөгөөд 61,000 гаруй уутат баавгай түймэрт өртсөн гэж мэдээлжээ.

Дээрх судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Австрали дахь хүрээлэн буй орчны байгийн 10 судлаач, эрдэмтэн хийж, “хар зун”-ы түймэрт амссан гарз хохирлын хэмжээг дахин тооцоолсон байна.

Тэдний судалгаагаар нийт өртсөн ан амьтдын 2,4 тэрбум нь хэвлээр явагчид байгаа ажээ. Австрали дахь Дэлхийн байгаль хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Дермот О’Горманы хэлснээр өнгөрсөн оны түймэр орчин цагийн түүхэнд хамгийн их хор хөнөөлтэй байгалийн гамшгуудын нэг болжээ.

Сиднейн их сургуулийн профессор Крис Дикмэн судалгаанд хувь нэмрээ оруулсан байна. Түүнийхээр дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж ойн түймэр дахин давтагдаж болзошгүй ажээ.

. 12,6 сая га газар нутагт нутагшсан 181 сая шувуу, 51 сая мэлхий түймэрт өртжээ. Мөн түймэрт өртсөн 143 сая хөхтөн амьтны дунд нэг сая Австралийн уутат амьтны төрөл болох вомбат, таван сая сарьсан багваахай, 39 сая опоссум болон уутат олби оготно, 50 сая хулгана, харх багтсан байна.

Судалгааны багийнхан мэдээллийн хомс байдлаас үүдэн тэдгээр гурван тэрбум амьтдын хэд нь хэрхэн үхсэн болон амьд гарсан, ямар аюул заналтай учирсан эсэхийг илүү тодорхой мэдээлэх боломжгүй байгааг хэлжээ. Гэхдээ нэг тодорхой зүйл нь амьтад түймэрт шатаагүй зугтаасан байж болох ч амьдрах орчноо солих, бэртэж гэмтэх зэрэг аюулаас болж үхэх эрсдэл маш өндөр байсныг хэлсэн байна.

Хуурай газрын ан амьтдаас гадна олон зуун мянган загас гол руу орсон үнс нурам, шавар шалбаагаас болж үхсэн гэж үзэж байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.