Хэвлэлийн Хүрээлэнгээс Ардчиллын Төлөө Үндэсний Сан, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр “Сонгууль ба мэдээллийн төөрөгдөл” судалгаа явуулсан бөгөөд судалгааны дүнг дүнг танилцууллаа.
Судалгаагаар, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох сонин, хоёр телевиз, фэйсбүүк дээрх сурталчилгаа болон иргэдийн мэдээлэл хүлээн авч, задлан шинжилж байгаа байдалд дүн, шинжилгээ хийжээ.
Ингэхэд, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нэн ялангуяа сонинд сонгуулийн сурталчилгаа нийтлэх нь 75 хувь буурчээ. Харин эсрэгээр ихэнх хувь нь сошиал орчин, фэйсбүүкээр мэдээллээ түгээсэн байна. Телевизийн мэдээний сурталчилгаа 45 хувийг эзэлсэн байна. Фэйсбүүк мэдээ болон телевизийн мэдээний аль аль нь үнэн бодит бус, хэт нэг талыг барьсан эсвэл хэн нэгнийг магтан дуулсан, гүтгэн доромжилсон, худал, бүрэн бус мэдээлэл байжээ.
Харин иргэд сонгуультай холбоотой мэдээллийг хүлээж авахдаа ямар нэгэн шүүлтүүр, шалгуургүйгээр шууд цааш нь түгээдэг бөгөөд тухайн мэдээлэл нь бусдыг гутаасан, доромжилсон байх нь ч хамаагүй байжээ.
Тиймээс судалгааны дүнд иргэдийг мэдээлэлжүүлэх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадварт сургах шаардлагатай гэж дүгнэжээ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэрэгжлийн ур чадвар, контентын мэргэжлийн байдлыг дээшлүүлэх шарадлагтай гэсэн зөвлөмжийг Хэвлэлийн хүрээлэнгээс гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.