ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өгсөн зөвлөмж, мэдээллийг хүргэж байна.
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хандлагатай болсон. Нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхэд автобусны ариутгалд онцгой анхаарч, эцсийн буудал бүр дээрээ бүх цонхоо нэвт онгойлгож, агаарын сэлгэлт хийх, белизнагийн уусмалаар халдваргүйтэл хийх, нэг суудал алгасаж хүн суулгахаар тэмдэглэгээ хийх, нэг автобусанд 15-аас дээш хүн суулгахгүй байхад анхаарах ёстой.
Автобусны жолооч, ажилчид амны хаалт зүүх, бээлий өмсөх, хүмүүстэй ярихгүй байх, аль болох бэлэн мөнгөтэй харьцахаас татгалзах, ямар нэгэн байдлаар шинж тэмдэг илэрвэл эцсийн буудал дээр бууж, 119 утсанд хандан, зөвлөгөө авах хэрэгтэй.
Иргэд аль болох нийтийн тээврээр явахаас татгалзах хэрэгтэй.
Хэрвээ суусан тохиолдолд амны хаалт зүүж, бээлий өмсөж, гараараа хаалганы бариул, цонх зэрэг олон хүний хүрдэг газар хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд спиртэн суурьтай ариутгагчаар ариутгах хэрэгтэй.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!!
НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХЭД
БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ
Байгууллагад:
• Эцсийн буудал дээр зогсох бүрд 10-15 минут агаар сэлгэлт хийх
• Ээлж буух үед, эцсийн буудал дээр очоод белизнагийн уусмалаар сандал, бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчих
• 14 хоногт нэг удаа мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх
• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
• Карт уншигч машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
• Амны зүүх
• Бээлий заавал өмсөх
• Гараа сайтар угаах
• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 1800-0119 дугаарт хандах
Үйлчлүүлэгч нарт:
• Амны хаалт зүүх
• Бээлий заавал өмсөх
• Суудал алгасаж суух
• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
• Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
• Аль болох гадаргууд хүрэхгүй байх
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Онцгой комисс гэсэн бүрэлдэхүүнд болон сайддаа ойлгуулаад өгөөч