СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгост хөл хорио зөрчсөн иргэдийг олон нийтийн өмнө цаазалжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Умард Солонгост коронавирусийн хорио цээрийн дэглэм зөрчсөн хууль бус наймаачныг олон нийтийн өмнө цаазалсан гэж "Radio Free Asia" агентлаг мэдээлжээ. Түүнчлэн хил орчмын валютын биржийн зуучлагчийг мөн хөл хорионы арга хэмжээг зөрчсөн хэргээр олон нийтийн нүдэн дээр цаазалсан байна.

Тус улсад "Ковид-19"-ийн халдварын нэг ч тохиолдол илрээгүй гэдгийг Умард Солонгосын хэвлэл мэдээлэл удаа дараа мэдэгдэж байгаа хэдий ч энэхүү үйл явдал нь тус улсын удирдлагууд үхлийн аюултай вирусийн тархалтад санаа зовж байгаагийн илрэл юм.

Эрх баригч Ажилчдын намын Төв Хороо яаралтай хорио цээрийн арга хэмжээг "Хэт өндөр түвшний яаралтай хорио цээрийн дэглэм" болгон өргөжүүлснийг "Radio Free Asia" агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Түүнчлэн аж.

Гэсэн ч хууль бус наймаачид Хятадаас Хойд Солонгос руу бараа тээвэрлэсээр байжээ. "Хууль бусаар бараа зөөвөрлөх тохиолдол их гарч, тэд хилийн цаана байгаа хүмүүстэй олон удаа холбоо тогтоосон" гэж нэг эх сурвалж хэлсэн байна. Ингээд гэнэ.

Умард Солонгос дахь эх сурвалж "Хохирогч арваннэгдүгээр сарын 20-ны орчимд хэт өндөр түвшний онцгой байдлын дэглэм хэрэгжиж эхлэхээс өмнөхөн хорио цээрийн дэглэм зөрчсөн тул олон нийтийн өмнө цаазаар авсан. " хэмээн ярьжээ.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.