СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Венесуэлийн сонгуулийг сөрөг хүчнийхэн эсэргүүцэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Венесуэль улсад Ерөнхий Ассамблейн 277 хууль тогтоогчийг сонгох санал хураалт ням гарагт өглөөний 06 цагт эхэлжээ. Ерөнхийлөгч Николас Мадурогийн явуулсан уг сонгуулийг сөрөг хүчний нам хүчнүүд эсэргүүцэн, бойкот зарласнаар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж байна.

Венесуэлийн хууль тогтоох шатны байгууллага болох Үндэсний Ассамблейд 2015 оноос хойш сөрөг хүчнийхэн дийлэнхийн суудал эзэлж, Засгийн газрын төсөв, хуулиа батлан хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан ч 2017 онд Ерөнхийлөгч Мадуро Үндэсний Үндсэн хуульт Ассамблейг хуралдуулснаар үйл ажиллагаа нь хуваагдаад байсан юм.

. Хоёр жилийн турш Мадурогийн эрх мэдлийг булаацалдаж буй сөрөг хүчний удирдагчийг АНУ зэрэг дэлхийн 50 гаруй улс орон Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Америкийн улс орнуудын байгууллага буюу OAS ням гарагийн санал хураалтыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгджээ.

Гэсэн ч Николас Мадуро энэ удаагийн сонгуулийн санал хураалт Венесуэлийн дахин сэргэлтийн эрин үеийн эхлэл болж байгааг онцлон тэмдэглэжээ. Тэрээр сөрөг хүчнийхэнд хандан АНУ-ын сонгуульд Дональд Трамп ялагдал хүлээснийг хүлээн зөвшөөрч, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байденд Венесуэлийн эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлахыг уриалахыг хүссэн байна.

. Санал хураах байруудын ихэнх нь хоосон, зарим нь маш цөөн хүнтэй байгаагаас хамгийн идэвхтэй оролцож байгаа нь нийслэл Каракас хотын иргэд байна. Коронавирусийн халдвараас сэргийлж санал өгөх иргэдийг амны аалт зүүж, хоорондоо зай барих дүрмийг даган мөрдөхийг уриалжээ. Тус улсад халдварын 100,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 1,000 орчим иргэн нас барсан тоо байна.

Урьдчилсан санал хураалтаар Венесуэлийн иргэдийн 62,2 хувь нь Мадуро, Гуайдо хоёрын алийг нь ч дэмжихгүй гэжээ. Гуайдо энэ даваа гарагаас эхлэн олон нийтийн дунд долоо хоног үргэлжлэх хэлэлцүүлгийг эхлүүлэхээр болсон. Ингэснээр ард иргэдийг ням гарагт болсон сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх эсэхийг асуулгыг явуулах юм байна.

Николас Мадурогийн засаглалын он жилүүдэд улсын эдийн засаг нурж, хүнс, эм бэлдмэлийн хомсдол үүссэн гэж үздэг. НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн тооцоолсноор Венесуэль улсаас 4,5 сая иргэн дэлхий даяар тархан дүрвэсэн ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.