Монгол Улсад коронавируст халдварын хүн амын дунд үүссэн голомтын хүрээ тэлэх эрсдэлийн 17 дахь шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийжээ.
Энэ удаагийн эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, БШУЯ, НОК, НЭМГ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, УБТЗ ХНН, ДЭМБ, МҮХАҮТ Дорноговь аймгийн ЭМГ, Замын-Үүд Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг цахимаар хийсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эрсдэдийн үнэлгээ хийж дууссан. Эрсдэлийн түвшин өндөр гарсан. Энэ талаарх үнэлгээг УОК-т хүргүүлнэ" гэсэн юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.