Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ. (2020.12.07, 11:00 цаг)
Арванхоёрдугаар сарын 6-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад 23343 хүнд PCR шинжилгээ хийхэд 38 хүнээс халдвар илэрлээ.
Улаанбаатар хотод 32 тохиолдол бүртгэгдсэн. Бүгд ойрын хавьтлын тусгаарлагдсан хүмүүс болон тэдний гэр бүлээс халдвар илэрлээ. Сэлэнгэ аймагт хоёр иргэнээс халдвар нэмж илэрч, 203 боллоо. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол, Орхон аймагт нэг иргэнээс халдвар илэрлээ. Харин Дархан-Уул аймаг болон Архангай, Говьсүмбэр аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 887, эдгэрсэн 384 хүн байгаа бол 494 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 416 хүн байгаа.
Улсын хэмжээнд 323.192 гаруй иргэнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын тохиолдол илрээгүй.
Улаанбаатар хотод нийт 128 тохиолдол бүртгэгдсэний 32 нь Баянгол дүүрэгт байна.
Дүүргүүд дэх халдвар гарсан хороод