Энэтхэгийн Андра Прадеш мужийн Элуру хотод учир битүүлэг өвчний улмаас 140 гаруй хүн өнгөрсөн амралтын өдрүүдэд эмнэлэгт хэвтсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэний тоо 450 болон нэмэгджээ. Холбогдох албаны хүмүүс эдгээр хүмүүс чухам ямар өвчний улмаас бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн болохыг мэдэхгүй байгаа ба хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр өвчтөнүүдэд дотор муухайрах шинж тэмдэг илэрсний дараа ухаан алдаж байгаа ажээ. Элуру хотын эмнэлгийн орнуудыг тэдгээр нууцлаг өвчнөөр ирсэн хүмүүст зориулан суллажээ.
Дэлхий даяар коронавирусийн халдвар эрчтэй тархаж байгаа тул эхэндээ тэдгээр 450 гаруй хүнийг цар тахлаар өвчилсөн байж магадгүй гэж үзжээ. Тэдэнд коронавирусийн шинжилгээ хийсэн боловч бүгд сөрөг хариу гарсан байна.
Элуру хотын эмнэлгийн ажилтны ярьснаар өвчилсөн хүмүүсийн дунд хүүхдүүд их байна. Тэд гэнэт бөөлжиж, удалгүй нүд нь улайж хорссон байна. Зарим нь ухаан алдаж унажээ. Азаар эмнэлэгт очсон хүмүүс түргэн эдгэж байгаа ажээ.
Эдгээр хүмүүсийг ямар нэг вирусийн гаралтай халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн. Гэсэн ч цусны шинжилгээгээр халдварын ул мөр олдоогүй гэж Андра Прадеш мужийн Эрүүл мэндийн сайд Алла Кали Кришна мэдээлжээ. Лабораторийн шинжилгээний хариуг хүлээж байгаа бөгөөд одоогоор агаар, усны бохирдлоос болж иргэд ижил төстэй шинж тэмдэгтэйгээр өвдсөн байж болзошгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bill Gates-ын шинэ вирүс туршилт эхэлсэн. Тэрбумтан хүмүүс илүү их баяжахын тулд вирүс бүтээлгээд тэрийгээ тарааж, дараа вакцинд хөрөнгө оруулалт хийж мөнгөө хэд дахин нугалж олдог. Өөрөө сүүлд өгсөн ярилцлагандаа дахиад өөр нууцлаг вирүс тархана, вакцин нь 3-5 жилийн дараа гарна гэж ам алдсан.