Дэлхийн алхалтын өдрийг тохиолдуулан ХУД-ийн ЗДТГ, ХУЭМТ, БТСХороо хамтран “Идэвхтэй алхалтын 10 хоног” аяныг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд 2020.10.20-ны өдөр ХУД-ийн ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албад, хороод, СӨББ-ын ажилтан албан хаагчдын дунд сургалт сурталчилгааны арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ХУЭМТөвийн арга зүйч Д.Соёлмаа “Дасгал хөдөлгөөнийг дадал болгоё” сэдэвт хичээл, Биеийн тамир, спортын хорооны арга зүйч Л.Сэлэнгэ “Ажлын байрны дасгал” хийлгэж мөн арга хэмжээнд хамрагдсан бүх хүмүүсийн биеийн бүтэцийг ТАНИТА аппаратаар оношилж зөвлөгөө өгөв.
10 дугаар сарын 21 ны өдрийн өглөөний 07 цагт дүүргийн хэлтэс албадын ажилтан албан хаагчид, СӨББ-ийн багш ажилчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд цугларч өглөөний дасгал хийгээд дүүргийн иргэдэд үйлчлэх төв байр хүртэл алхаж ирцгээлээ.
10 хоногийн аяны хүрээнд дүүргийн хэлтэс албадын ажилтан албан хаагчид, иргэд ГЭР-АЖИЛ- ГЭР хооронд алхаж, ажил дээрээ цахилгаан шат ашиглахгүй байх ба түүнийгээ нотлох зураг болон бичлэгээ доорхи группэд нэгдэж өдөр бүр зураг, бичлэг, алхалтын аппликейшн ашигласан бол тухайн мэдээллээ групп-дээ (ХУД 🚶♀️🚶АЛХАЛТ🚶🚶♀️ АЯН fb групп чат) оруулсан байх ба нотлох баримтыг үндэслэн идэвхтэй оролцсон эхний гурван байгууллага, хувь хүн тус бүрийг шалгаруулан нэг сар үнэ төлбөргүй хичээллэх "ФИТНЕСС ЭРХИЙН БИЧИГ"-ээр шагнаж урамшуулах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.