Хятадын баруун өмнөд хэсэгт орших нүүрсний уурхайд нүүрстөрөгчийн дан исэл алдагдаж, 18 уурхайчин нас барсан болохыг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Мөн газар доор гацаад буй бусад таван хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Чунцин хотын Дяошуидун уурхайд гарсан хийн алдагдлын осолд нийт 24 уурхайчин өртжээ. Ажилчид газар доорх уурхайн тоног төхөөрөмжийг задалж байх үеэр осол гарсан байна. Үүнээс өмнө уг уурхай хоёр сарын турш хаалттай байжээ.
Аврах ажиллагааны баг одоогоор амьд үлдсэн нэг хүнийг аюулгүй гаргаж аваад байгаа бөгөөд мэргэжилтнүүд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм.
Тус улсын уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааны үзүүлэлт муу, дүрэм журам нь ихэвчлэн сул мөрдөгддөг учраас осол аваар гарах нь элбэг байдаг байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.