СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-06

LIVE: Шинээр долоон хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: " Үүнээс Сэлэнгэ аймгийн кластерын ойрын хавьтлаас дөрвөн шинэ тохиолдол, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гэр бүлийн гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Харин Улаанбаатар хот, Архангай, Говьсүмбэр, Орхон, Дархан-Уул аймагт халдварын шинэ тохиолдол илрээгүй. 

Үүнээс эдгэрсэн 384, ажиглалтад 49, гэрийн хяналтад 13, ажиглалт, тандалт нь дууссан 322, нутаг буцаасан есөн хүн байгаа.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн Халдвартын клиникээс 16 хүн эмчлэгдэж, дараагийн сувилалд шилжсэн. Үүний 13 нь голомтолсон халдвараас эдгэрсэн хүмүүс юм. 

Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ болон Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийтдээ 456 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс маш хүнд гэсэн оноштой хоёр, хүнд дөрөв, хүндэвтэр 68, хөнгөн 382 хүн байна.

Мөн Тус эмчийн эхний шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан. Харин асуумжийн дагуу энэ эмч батлагдсан тохиолдолтой ямар ч холбогдол байхгүй нь тогтоогдсон. Өнөөдөр уг эмчийн баталгаажуулах шинжилгээний хариу "Сөрөг" гарсан.

Цаашдаа бүх хүнсний худалдаа үйлчилгээний төвийн томоохон цэгүүдээс тандалтын сорьц авах зорилготой байгаа" гэв.

ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл: "Нийт есөн кластер голомтод ойрын хавьтлын 4,325 хүнийг хяналтдаа авч, тандалт судалгаа хийж байна.

Есөн кластер голомтын ойрын хавьтлыг 100 хувь шинжилгээнд хамруулаад байгаа. Автобусны жолоочийн ойрын хавьтлыг ч мөн 100 хувь тогтоож, шинжилгээнд бүрэн хамруулаад байна" хэмээв.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: " Үлдсэн гурван хүн нь улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ирээд эмчлүүлж байгаа бөгөөд тэдний нэгнийх нь биеийн байдал тун тааруу байгаа. " гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.