Баянзүрх зах болон Сансарын Имарт худалдааны төв дээр хөл хорио тогтоожээ. Учир нь тус худалдааны төвөөр халдвар авсан иргэний хоёр дахь хавьтал болсон иргэн зорчсон гэх мэдээлэл байна. Тиймээс худалдааны төвүүдийг 14:00 цагаас хойш үйд ажиллагааг нь зогсоож, ариутгал, халдваргүйжүүлэт хийж эхэлжээ. Үүнээс үүдэн дотор нь үйлчлүүлж байсан иргэд ч гарч чадахгүй таг гацсан байна.
Одоогоор Баянзүрх захын ажилчдаас шинжилгээ авч байгаа бөгөөд, бүх ажилчдаас шинжилгээ авсны дараа захаас гаргах ажээ. Тус захын ажилчид зах дотроо тусгаарлагдаад 7-8 цаг болж байгаа юм байна.
Уг асуудлаар ЭМЯ маргаашийн хэвлэлийн хурлаараа тодорхой мэдээлэл өгөх юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.