АНУ-ын Флорида мужид үйл ажиллагаа явуулдаг Кэрол Баскины Том Муур зэрлэг ан амьтдын аврах байранд ажилладаг сайн дурын ажилтан эмэгтэй рүү бар дайрсан явдал пүрэв гарагийн өглөө гарсан байна. Эмэгтэй амьтдыг өдөр бүр хооллодог байсан ч нэгэн бар түүн рүү дайрч гарыг нь шархдуулжээ.
Гал сөнөөх, аврах албанд пүрэв гарагийн өглөө 08:30 минутад ослын дуудлага ирсэн байна. Тампа дахь Том Муур аврах газрын захирал Баскины хэлснээр Кимба нэртэй барын дайрч гэмтээсэн эмэгтэйг Кэнди Кюзер гэдэг ажээ. Баскин, Кюзер нар Кимбаг хооллохоор ирэхэд тэр байрандаа байгаагүй тул торны хаалгыг нээж орсон байна. Тэднийг орох үед гэнэт дайрч, эмэгтэйн гарыг хазан мөрнөөс нь хуу татах шахжээ.
Бусад ажилтнууд цусыг нь тогтоохыг оролдож яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэж, азаар амь насанд нь аюулгүй өнгөрчээ. Сайн дурын ажилтан руу дайрсан барыг сарын туш тусгаарлахаар болсон байна. Мөн зэрлэг ан амьтадтай харьцдаг, сонирхдог хүмүүсийг тор, хашааны хаалгыг нээхгүй байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.