СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Итали улс зул сарын баяраар муж хооронд зорчихыг хорилоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Итали улс удахгүй зул сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан халдварын тархалтыг өсгөхгүйн тулд шинэ хориг тогтоожээ. Тус улс энэ сарын 21-ний өдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл муж хоорондын зорчигч тээврийг хориглохоор болсон байна. Түүнчлэн эдгээр өдрүүдэд шөнийн 22:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл хөл хорио тогтоох ажээ.

Зарим мужид зоогийн газруудыг 18:00 цаг хүртэл нээх ба бусад хэсэгт хоол хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрсөн байна. Итали улсад коронавирусийн тархалт эхэлснээс хойш 24 цагийн дотор хамгийн олон эндэгдэл буюу 993 хүн нас барсан тул ийнхүү зул сарын баяраар хөл хориог чангатгажээ.

Ерөнхий сайд Жузеппе Конте “бид хамгаалалтаа сулруулж болохгүй. Цар тахлын гурав дахь давлагаа нөмрөх эрсдэлээс сэрэмжлэх ёстой. Одоо тооцож байгаагаар ирэх нэгдүгээр сард коронавирусийн гурав дахь давлагаа ирж болзошгүй. Нэг болон хоёр дахь давлагаанаас хөнгөн өнгөрнө гэж тооцохгүй байна” гэжээ.

Хоригийн хүрээнд айл өрхүүд зул сар, шинэ оны эхний өдөр зэрэг тэмдэглэлт баяруудад амьдарч буй газраа орхин явахгүй боллоо. Уг шийдвэрийг зарим мужийн захирагчид шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл муж хооронд хөл хориод нэмэргүй тул айл өрхүүдийг баярын өдрүүдээр нэг дор бөөнд нь цуглуулахгүй байх нь зүйтэй гэж үзжээ.

Итали улсад 1,6 сая хүн халдвар авч, 58,000 гаруй иргэн цар тахлаар нас бараад байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.