Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой "Лавай" автозогсоол дээр ярилцлаа. Тус автозогсоол дээр баруун болон говийн аймгийн иргэдийг орон нутаг руу нь буцаах ажил ид хийгдэж байна.
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-Орон нутгийн иргэдийг гурван янзаар хотоос гаргаж байна. Хот хоорондын тээврээр, хувийн унаагаар нь, мөн өнөөдрөөс агаарын тээврээр зорчуулж эхэллээ.
2020 оны 11 сарын 29-нөөс өнөөдрийг хүртэл 46 000 иргэн PCR шинжилгээ өгчээ. Үүнээс 14 000 гаруй нь УБ-аас гарсан бол, 2000 иргэн УБ-т иржээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 37 хувь нь УБ хотоос гарсан байна. Бусад хүмүүсийн хувьд яагаад явахгүй байгаа талаар мэдээлэл алга. Ер нь шинжилгээ өгөөд үзье гэсэн хандлага байна уу даа.
Иргэдийн шинжилгээний хариу удааширсан асуудал гарсан. Одоо 1900-0119 тусгай дугаарт хандаж шинжилгээний хариугаа лавлах боломжтой. Мэдээлэл нь зөрсөн 2000 иргэн байгаа талаар ЭМЯ-аас мэдээлсэн. Мөн, шинжилгээний хариуг гар утас руу нь мессежээр ирүүлж байгаа. Хариугаа авсан иргэн иргэний үнэмлэхний хамтаар зорчино. Хэрэв иргэний үнэмлэхээ хаяж, гээсэн бол e-mongolia апп руу хандаж, лавлагаа авсан байх ёстой.
Өнөөдрөөс шинэ программ туршиж эхэлж байна. Энэ нь шинжилгээний хариу шивэгдэнгүүт иргэн рүү шууд очихоор зохион байгуулалт хийж байна.
Мөн, өнөөдрөөс халдвар илэрсэн, зорчуулахгүй байсан долоон аймаг руу УОК-ын шийдвэрээр зорчуулж эхэллээ. 119.mn сайт удахгүй ажиллаж эхэлнэ. Удахгүй бүртгэл эхэлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.