СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийн эсрэг вакцин Британид ирлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг хийх дэлхийн анхны улс болж байгаа гэдгээ долоо хоногийн эхэнд зарласан. Тэгвэл вакцины эхний ээлж өнөөдөр Их Британид иржээ.

Их Британийн Засгийн газар АНУ-ын Пфайзер болон ХБНГУ-ын БиоНТек компаниудын хамтарсан коронавирусийн эсрэг вакциныг хэрэглэхээр болсон. mRNA хэмээн нэрлэгдээд байгаа уг вакцин халдвараас 95 хүртэл хувь хамгаална гэдгийг туршилтаар нотолсон.

Вакцины эхний ээлжийг олон нийтэд мэдэгдээгүй төв байрлалд авчирсан ба эндээс вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх бусад төв, эмнэлэг, байршлууд руу хүргэх юм байна.

Их Британи 40 сая тунг захисан бөгөөд энэ нь 20 сая иргэнд хангалттай хүрнэ гэж үзэж байгаа. .

Пфайзер, БиоНТек компаниудын хамтарсан вакциныг Бельги улсад үйлдвэрлэж, Их Британи руу Евро туннель буюу Channel Tunnel гэсэн далайн гүний 45 км-т баригдсан 50 км үргэлжилдэг хоолойгоор дамжуулан тээвэрлэжээ.

. Үүний дараа асран хамгаалах төвүүдийн ажилтнууд, тэнд асаргаанд байдаг ахмадуудыг хамруулахаар төлөвлөжээ.

Пфайзер, БиоНТекийн вакцин өндөр үр дүнтэй ч хадгалалт, тээвэрлэлтийн хувьд нарийн горим шаарддаг. Вакциныг цельсийн -70 хэмд хадгалах шаардлагатай гэж эх сурвалжид дурдсан байна. Вакцины хоёр тунг 21 хоногийн зайтай хийлгэсний дараа коронавирусийн эсрэг дархлаа хүний биед бүрэн тогтно. Эхний тунг тариулснаас хойш 12 хоногийн дараа дархлаа тогтож эхлэх ба хоёр дахь тунг тариулснаас хойш долоо хоногийн дараа буюу эхний тунг хийлгэснээс 28 хоногийн дараа бүрэн дархлаа тогтох ажээ.

Орос, Хятад, Оксфордын вакцинуудын хувьд өндөр хэмд хадгалах шаардлагагүй, үнэ хямд гэдгээрээ давуу талтай гэж мэдэгдэж байгаа юм.

Нөгөө талаар зарим эрдэмтэд Их Британийг хэтэрхий яаравчлан, болгоомжгүй хандаж байж болзошгүй гэсэн шүүмжийг хэлсэн. Гэсэн хэдий ч Их Британи даяар вакцинжуулалтын хөтөлбөрийг ирэх долоо хоногт албан ёсоор эхлүүллээ ч нийт иргэдийг хамруулахын тулд ирэх жилийн дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэсэн урьдчилсан тооцоо байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.