СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жо Байден америкчуудыг 100 хоног амны хаалт зүүхийг шаардана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден ажлаа авсан эхний 100 хоногтоо америкчуудыг амны хаалт зүүх шаардлага тавина гэдгээ хэлжээ. Байдены үзэж байгаагаар өдөр тутамд хэдэн арван мянган тохиолдол шинээр илэрч, 3,000 орчим хүн нас барж байгаа коронавирусийн тархалтыг саармагжуулахад амны хаалт тус болно хэмээн найдаж байна.

Түүнчлэн АНУ-ын Засгийн газрын алба, барилгуудад амны хаалт зүүх дүрмийг албадан хэрэгжүүлэх болно гэжээ. Өнгөрсөн нэг хоногт тус улсад цар тахлаар халдварласан 218,000 шинэ тохиолдол нэмэгдэж нийт 14,5 сая иргэн өвчлөөд байгаа бол 3,000 орчим хүн нас барснаар нийт эндэгдэл 283,000 болжээ.

Дээрх саналаа Байден CNN агентлагийн сэтгүүлч Жэйк Тэппертэй хийсэн ярилцлагынхаа үеэр танилцуулсан байна. Уг ярилцлагад дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис ч мөн оролцжээ.

Үндсэн хуулийн мэргэжилтнүүд АНУ-ын Ерөнхийлөгч нийт ард иргэд амны хаалт зүүх шаардлагыг хүчээр хэрэгжүүлэх хууль эрхзүйн үндэслэл байхгүй гэж үзжээ. Харин холбооны Засгийн газрын барилгууд, түүн дотор ажилладаг хүмүүст амны хаалт зүүх дүрмийг албадан баримтлуулах боломжтой юм байна.

. Америкийн нисэх онгоц, нислэгийн компаниуд, нийтийн тээврийн хэрэгслүүд аль хэдийнээ бүх зорчигч болон ажилчдыг амны хаалт зүүхийг шаардаж эхэлсэн.

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй хүмүүс амны хаалт заавал зүүх дүрэм журам хэрэгжүүлэхийг аль эрт уриалсан ч удахгүй суудлаа орхих Дональд Трамп хүлээж аваагүй юм.

АНУ-ын өмнөх төрийн тэргүүнүүд болох Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон гурав олон нийтийн өмнө коронавирусийн эсрэг вакцин хийлгэж аюулгүй болохыг нь батлан харуулахаар бэлдэж байна. Хэрэв ингэвэл олон нийтийн вакцины чадамжид эргэлзэх эргэлзээг арилгана гэж Байден хэлжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.