СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-04

Коронавирусийн халдвартай иргэн зугтах гэж оролджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Б коронавирусийн халдвартайгаа мэдсэн даруйдаа гэрээсээ оргосон хэрэг өчигдөр гарчээ. 

Зугтахыг завдсан иргэн нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг, 50 гаруй насны хүн бөгөөд түүний дүү Н-ээс нь 12 дугаар сарын 1-нд коронавирусний халдвар илэрч, батлагдан эмнэлэгт хүргэгдээд байжээ. . Хариу гарсны дараа Аймгийн онцгой комиссын зүгээс холбогдон, эмнэлгийн байгууллагад хүргэх тухай мэдэгдээд тархварын судалгааны хуудсын асуумжийг бөглүүлсэн аж.

Гэтэл иргэн Б энэ хооронд "хашаандаа нойл орчихоод ирье" гэж гараад зугтсан бөгөөд Аймгийн онцгой комиссын зүгээс шуурхай арга хэмжээ авч, цагдаагийн алба хаагчдад мэдэгдсэнээр нэн даруй саатуулсан байна.  

. Иргэн Б-г тусгай багаж ашиглан саатуулсан бөгөөд барьсныхаа дараа хамгаалах хувцас өмсгөн эрсдэлгүй болгосон аж.  

Иргэн Б гэрээсээ холдоогүй саатуулагдсан ч түүний явсан маршрутыг тогтоохоор Аймгийн онцгой комисс тандалт явуулж эхлээд байна. 

Зугтсан иргэний дүү Н эмнэлэгт хүргэгдээд хоёр хоносон байсан тул түүний хүүхдүүдэд Сүхбаатар сумын ЗДТГ-аас хоол хүнс, нүүрс түлээ хүргэж өгч байжээ.

Түүнээс яагаад зугтсаныг асуухад “Коронавирусний халдвартай гэдгээ мэдээд” айсан хэмээн хариулсан аж. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.