СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Францын Ерөнхийлөгч асан коронавирусээр нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

1974 оноос 1981 он хүртэл Францын Ерөнхийлөгчөөр ажиллан, Европын нэгдэлд том хувь нэмэр оруулсан Валерий Жискар д’Эстэн коронавирусийн хүндрэлээр таалал төгсжээ. Тэрээр 94 настай байсан юм.

Тэдний албан ёсны мэдэгдэлд "Ерөнхийлөгч асны хүслийн дагуу түүний оршуулга олон нийтэд хаалттай явагдах болно" хэмээн тэмдэглэсэн байна.

Тэрээр мөн еврогийн валютын үндэс суурийг тавьж, 1970-аад онд Их Британи улсыг одоогийн Европын холбоо болох нэгдэлд элсэхэд тусалсан аж.

Ингээд 1974 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдохдоо тэрээр Францын орчин үеийн Ерөнхийлөгчийн үлгэр жишээ байсан юм. Жискар д’Эстэн нийгмийн асуудал дээр либерал үзэлтэй консерватив үзэлтэн байжээ.

Францын Ерөнхийлөгч асан Валерий Жискар д’Эстэны таалал төгссөн мэдээг сонссон одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх баасан гарагт "Brut" мэдээллийн сайттай товлоод байсан ярилцлагаа хойшлуулжээ.

Эх сурвалж: Associated Press, Reuters

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.