СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-12-03

Санхүүч М.Сугар: Энэ бол ерөөсөө огт судлаагүй, чадваргүй хүмүүс ажиллаж буйн шинж

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Монгол улсын Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа шийдвэрүүд бодит хөрсөнд буухгүй, иргэдэд тулгамдаж буй асуудлууд шийдвэрлэгдэхгүй, өдрөөс өдөрт хунгарлаж байгаа талаар санхүүч М.Сугар сэтгэл дундуур явдгаа нуусангүй. Түүнтэй ярилцлаа.

-УОК-оос хэрэгжүүлж байгаа ажил хийгээд Засгийн газрын шийдвэрүүдэд алдаа байгаа талаар тодруулаач?

-Хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд яг галын шугаманд ажиллаж байгаа цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарынхандаа гүн хүндэтгэл илэрхийлье. Энэ хүмүүс зөв юм уу, буруу юм уу, чадвартай юм уу, үгүй юм уу, тиймэрхүү зохион байгуулалт дунд олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлын төлөө өдөр, шөнөгүй ажиллаж буй.

Харин дээрээс гаргаж байгаа зохион байгуулалтын, бодлогын арга хэмжээ нь огт замбараагүй, худал хуурмагаар дүүрэн байна. Эхнээс нь ярья л даа. Хатуу хөл хорио тогтоосон эхний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх байгаа. Энэ 23 арга хэмжээнд аж ахуйн нэгжүүдэд өгөх бодит дэмжлэг огт байхгүй. Монголчууд бид одоо үнэнтэйгээ нүүр тулаад, цөмөөрөө үнэн яримаар байна. Зурагтаар гарч буй дарга нар дандаа гуйвуулж, бөөрөнхийлж, А гэж асуухаар Б гэж хариулсаар өнөө хүрлээ.

Жишээ нь, сая 11 сарын 30-ны УОК-ын хурал дээр нэг сэтгүүлч “Сүүлийн 20 хоног хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүдийг дэмжих ямар шийдвэр гаргах вэ?” гэж асуухад “Хөдөө орон нутагт байгаа аж ахуйн нэгжүүдийг нээх хүндхэн шийдвэр гаргалаа” гэж хариулж байгаа юм. Гэтэл . Үнэн гэвэл, жижиг, дунд аж ахуйн нэгжүүд ямар ч дэмжлэггүй, сүүлийн 20 хоног хаалгаа тас барилаа.

Зохион байгуулж байгаа зорилтууд дээрээ бодит зүйл бас ярихгүй байна. 120 оронд короновирусийн эсрэг хэрхэн ажилласныг судалж байна гэнэ. Яг үнэндээ тийм олон орон судлах ямар ч хэрэггүй. Монголтой ижил төстэй, ойролцоо хүн амтай улс оронд хэрхэн, яаж шийдэв гэдгийг л судлах ёстой. Шинэ Зеланд 2020 оны 4, 5-р сард яг манайх шиг хатуу хол хорио тогтоосон. Тэр нь таван долоо хоног үргэлжилсэн. Гэтэл манайхан анхнаасаа хатуу хөл хорио таван долоо хоног үргэлжилнэ гэж бодитой зорилт тавихын оронд 12-р сарын 1 хүртэл гэж хүүхэд хуурч буй мэт юм ярьсан. Тэгснээ . Эсвэл таван долоо хоног гээд хэлчихээр аж ахуйн нэгжүүдийг яах учраа олохгүй, тэгээд үнэн бодит байдлыг хэлж чадахгүй байна гэж би харж байгаа.

Зохион байгуулалтын хувьд ч гэсэн тэр чигээрээ алдаа. Хүмүүсийг автобусаар яв гэснээ машинаар яв болоод, машинаа QR кодоор явуулна гээд л, юу юу ч болов. Монгол Улс сүүлийн 10, 20 жил ямар нөхцөлд орсон байна гээч. Танилтай хүн юуг ч хамаагүй бүтээдэг болсон. Бид 30 жилийн өмнө ардчилсан нийгмийг бий болгоё гэж ард түмнээрээ тэмцэхдээ үүнийг халахыг зорьсон биз дээ. Тухайн үед Сайд нарын зөвлөлд танил талтай хүмүүс орос дэлгүүрт орж, хүүхдүүд нь гадаадад явдаг байсан. Тэр байдал өнөөдөр яг хэвээрээ байна. . Яг хэрэгтэй хүмүүст нь биелүүлэх боломжгүй шаардлага тавьсан байгаа юм. Тэр шаардлагаас нь дурдвал, тухайн машин компанийн нэр дээр байх ёстой, том оврынх, банкны нэр дээр байх ёсгүй гэж байгаа юм. Гэтэл бодит байдал юу билээ. Бүх жижиг, дунд бизнес болж өгвөл өөрсдийнхөө 10 сая төгрөгөөр авсан приусээр түгээлтээ хийхийг бодно. Тэр машин нь банк бус, эсвэл банкны барьцаанд байгаа.

Жижиг, дунд бизнесийнхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй юм аа гэхэд ядаж бизнесээ асуудал, чирэгдэлгүй аваад явах нөхцөл бололцоогоор нь хангахгүй, алхам тутамд нь саад тотгор хийж байна. Цаад зорилт нь юу гэдгийг би ойлгохгүй байна. Хэдэн хүн цаанаасаа мөнгө авах гээд байгаа юм уу, эсвэл жижиг, дунд үйлдвэрлэл манай улсад хэрэггүй, хэдхэн том корпорацитай үйл ажиллагаа явуулна, цөөхөн хэдэн баячуудтай улс болно гэсэн бодлого баримталж байгаа юм уу. Тэгвэл түүнийгээ ил тод хэлчихмээр юм.

. Улсын татвар, эдийн засгийн амин сүнс болсон энэ хүмүүсээ дэмжихгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа эрх баригчид “Мөнгө байхгүй” гэж байгаа. Манай эрх баригчдын ганц үнэн нь энэ.

Мөнгө байхгүйг ойлгож байгаа. Гэхдээ  төрийн үндсэн ажил чинь хязгаарлагдмал нөөцийг хэрхэн ухаантайгаар зарцуулах вэ, юунд чиглүүлэх вэ гэдэг л асуудал шүү дээ. Өрхөөр авч үзвэл, нэг хүүхэд нь өвдчихсөн, өөрсдөө ажил орлогогүй болчихсон хэрнээ аав, ээж нь “Унтлагынхаа өрөөгөө гоё болгоно. Орлогогүй болсон ч хамаагүй, матрас авна” гээд байна. Хэрэв бодитоор сэтгэдэг, үр хүүхдээ гэдэг хүмүүс бол унтлагын өрөөгөө засахын оронд хүүхдүүддээ хоол, эмийг нь авч өгнө шүү дээ.

-Цар тахлын үеийн улсын төсөв үрэлгэн, ард олон, аж ахуйн нэгжээ дэмжихээсээ илүү хөрөнгө оруулалт нэрээр мөнгө хүүлэх зорилготой болсон гэсэн шүүмжлэл бий. Залуу судлаач та бүхэн ч үүнд анализ хийн, тоо баримттай хэлж байгаа. Харин эрх баригчид үүнийг тоохгүйгээр барахгүй төсөвт тодотгол хийхгүй гэж гүрийж байна?

-2020 оны ээлжит сонгуулиар МАН Монголын ард түмнээс засаглах мандатаа авлаа. Нийт сонгогчдын 45 хувийн саналаар УИХ-д 62 суудал авсан. Хэдийгээр 45-хан хувийн санал авсан хэдий ч МАН бүх ард түмний өмнөөс засаглах ёстой. Гэвч манай эрх баригч нам ард түмэнд 100 хувь биш, санал өгсөн 45 хувьдаа л үйлчилж харагдаад байна. 2021 оны эдийн засгийн прогнозоор бол төсөв алдагдалтай гарах нь. Мөнгө байхгүй гэдэг нь үнэн. Сар болгон хүүхдийн мөнгөнд 120 тэрбум төгрөг өгч байна. Дээрээс нь татвар буурч байгаа.

Гэхдээ . Энэ суманд 100 хүний багтаамжтай спорт заал, тэр суманд тийм багтаамжтай соёлын ордон гэсэн юмнууд байгаа. Цаг сайхан бол Монгол Улс  ард иргэдийнхээ сайн сайхан байдлыг бодоод соёлын ордон, спорт заал барьж өгөх нь зүйтэй л байх. Гэтэл ийм онцгой нөхцөлд яагаад заавал хийх гээд зүтгээд байгаа юм бэ. Энэ чинь логикт нийцэхгүй байна шүү дээ.

Хэнтий аймагт аялал жуулчлалын томоохон төвүүд байгуулна гэж яриад байна. За яах вэ, эрх баригч нам бодлогоо гаргаад, тэнд аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байж гэж бодъё. Гэтэл гээд байна. 2022 он хүртэл аялал жуулчлал сэргэхгүй гээд байхад бид тэр цогцолборуудыг барихад яг энэ цаг үед мөнгөө хийх хэрэг байгаа юм уу. Хоёрт, ер нь аялал жуулчлал гэж ярьж байгаа юм бол Монгол Улсыг зорьж ирдэг жуулчид ХXI зуунд босгосон хэдэн шавар байшин харах гэж ирдэг гэж бодоод байгаа юм биш биз дээ. Монгол Улсад гадаадаас ирдэг жуулчид чинь хүний гар хүрээгүй онгон дагшин байгалийг үзэх гэж л ирдэг юм шүү дээ. Энэ мэтийн логикгүй хөрөнгө оруулалтад их хэмжээний мөнгө төсөвлөчихөөд бусад нэн чухал зүйлд мөнгө байхгүй гээд хөдлөхгүй байгаа нь эрх баригчдыг өөрсдийгөө дэмжсэн, сонгуульд ялахад тусалсан 45 хувьдаа өгөх юмаа өгнө гэж гүрийж байгаа мэт харагдуулж байна.

Дараагийн асуудал нь юу гэхээр, Монгол Улс 10 их наядын төсөвтэй. 10 их наядын гурван их наяд нь барилга байгууламж, зам, тоног төхөөрөмж рүү явдаг. Үлдсэн долоон их наяд нь цалин хангамж, урсгал зардал. Гурван их наядын 75 хувь нь барилга барихад зарцуулагддаг. Бид сүүлийн 10 жил иймэрхүү зарчим, графикаар явлаа. Энэ ер нь зөв үү гэдгийг бас бодмоор. Жил болгон гурван их наядын бүтээн байгуулалт хийж байгаа бол энэ хөрөнгө эргээд үр ашгаа өгч, улс орныг арай өөр дүр төрхтэй, эдийн засаг нь олон тулгууртай болоход чиглэх ёстой. Гэтэл тийм зүйл алга. Тэгэхээр бид жил бүр мянга, хоёр мянган хүн амтай суманд соёлын ордон, спорт заал барьсаар байх нь зөв үү гэдгийг дунд хугацаандаа олон нийтээс асуух ёстой.

Богино хугацаанд буюу өнөө маргаашийн тухай яривал, Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа. Түүнийг хэлэлцээд, мөнгө байхгүй, хүлээж авах боломжгүй гэчихлээ. 45 хувийг төлөөлж байгаа энэ нам үндсэндээ өөрсдийнхөөрөө хийнэ гэснээрээ хийнэ гээд зүтгэх юм байна. Тэгэхээр бидний хийж чадах ганц зүйл бол иргэн бүр тухайн хороо, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүндээ эсэргүүцлээ илэрхийлж, дуу хоолойгоо хүргэх. Таны дуу хоолой үнэ цэнтэй. Энэ хүмүүс бидний төлөө ажиллахаар сонгогдсон. Дараагийн дөрвөн жилд тэд эрх дархтай, ямбатай байлаа ч хэрэв иргэн болгон тойргоос сонгогдсон гишүүн рүүгээ холбогдож, “Энэ шийдвэр чинь амьдралд нийцэхгүй байна. Үүн дээр юу бодож байна” гэж шахаж шаардаад байвал энэ хэцүү цагт бид арай дээр шийдвэр гаргуулж чадна. Тэгэх ч ёстой.

-Ярилцсанд баярлалаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.