Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Иргэд ААН коронавирусийн халдвараас сэргийлэх цахим аппликейшнийг бий болгосон. И-баримт аппликейшнийг 1,7 сая хүн бүртгэлтэй байдаг ба үүнийг ашиглан коронавирусийн халдварын тандалтын мэдээллийг хүргэнэ гэлээ. ААН байгууллагууд үүдэндээ QR код байршуулах ба нэвтрэх хүмүүс и-баримт аппликейшний Ковид-19 руу орж уншуулна.
Мөн www.qr.119.mn сайтаар дамжуулан бүртгүүлэх боломжтой ба хэрэглэгчийн мэдээллийн нууцыг чандлан хадгална хэмээн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллээ.
Мөн тэрээр "Гуравдугаар сараас эхлэн www.119.mn хөгжүүлэлт хийсэн. 12-р сарын 1-нд арга хэмжээ авах хүсэлтийн дагуу ачааллыг сайжруулах, багтаамжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. 12-р сарын 1-нд 15226 иргэдэд, 2-нд 12800, өнөөдөр буюу 3-нд 1816 иргэдэд шинжилгээний хариуг утасны дугаараар илгээгээд байна. Сайтын үйл ажиллагаанд саатал гарсныг хүлээн зөвшөөрнө, одоогоор техникийн шинэчлэлт хийж байна. Харин qr.119.mn сайтыг нээхэд нэг ч төсөв гараагүй" гэлээ.
QR.119.mn гэсэн сайтаар ороод газрын зураг дээр байгууллагын байршлаа оруулаад, мэдээллээ оруулаад хэдхэн секундэд QR кодоо үүсгэж болно. QR кодоо үүдэн хэсэгтээ байрлуулна. Иргэд тухайн байгууллагаар үйлчлүүлэхдээ заавал QR кодыг уншуулна. Тухай байгууллагад халдвар гарлаа гэхэд үйлчлүүлсэн иргэдэд маш хурдан мэдээлэл очно. Иргэд ибаримт апп руугаа ороод QR код уншуулаад л болоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.