СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халуун сэдэв: Жирэмсэн эмэгтэйчүүд Ковид-19 халдвар авбал амьсгалын замын дутагдалд орох эрсдэлтэй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Ковид 19 жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

Дэлхийн олон орны хэдэн зуун бие давхар эмэгтэйчүүдийн дунд энэ вирусээр өвчилбөл биед болон урагт ямар нэгэн өөрчлөлт гардаг эсэхийг судалж байна. Ямар ч эмэгтэй хүн жирэмсэн болсноор дархлааны системд нь зохих өөрчлөлтүүд ордог. Бие давхар эмэгтэйн дархлаа амархан дордож, эмзэг болдог тул ямарваа нэг өвчин тусах магадлал өндөрсдөг нь үнэн. Учир нь жирэмсэн эмэгтэйн биед гормоны болон дааврын өөрчлөлтүүд тасралтгүй явагдаж байдаг.

Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах юм бол хүндрэх эрсдэл харьцангуй өндөр. Амьсгалын замын дутагдалд, амьсгалын аппарат орох нь илүү өндөр байна. Түүнчлэн тухайн эмэгтэй хавсарсан өвчтэй байх юм бол илүү хүндрэлтэй болохыг эрдэмтэд дурдаж байгаа.

. Хамгийн гол нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхээр бол халдвар, хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, дархлаагаа дэмжихийг хүсэж байна. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүд Д, С аминдэмийг эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөж байна.

. Мөн халдвар авсан ч хүүхдээ хөхөөр хооллож болно. Манай улсад дотоодын халдвар гарсантай холбогдуулан жирэмсэн байх үедээ халдвар авсан бол хэрхэн тусгаарлан ажиглах талаар заавар зөвлөмж гарсан. Ковид-19 халдвартай эмэгтэй аймгийн халдвартын тасаг, ХӨСҮТ-ийн төрөх тасагт төрнө. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.