Атлантын далайн эрэгт байрлах, баруун өмнөд Африкийн Намибиа улс дэлхийд ховор ан амьтдын өлгий нутаг гэдгээрээ алдартай. Тэгвэл тус улсад ган гачиг болон ан амьтдыг хулгайгаар агнах явдал нэмэгдсэн тул заануудаа дуудлагаар худалдахаар болжээ.
Намибиа улсын Хүрээлэн буй орчны яамнаас зааны тоо толгой өсөхийн зэрэгцээ ган гачиг өссөн тул 170 зааныг дуудлагаар худалдах шийдвэр гаргасан гэжээ. Түүнчлэн дэлхий дээрх хуурай газрын хамгийн том хөхтөн амьтны тоо толгой өсч буй нь нутгийн оршин суугчидтай зөрчилдөхөд хүргэж байна.
Заануудыг худалдаж авах хүсэлтэй хүмүүс Намибиагийн болон гадны иргэд аль нь ч байж болно. Хамгийн чухал нь амьтдыг байлгах хашаа тор, байгууламж зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй байх хатуу шаардлагыг тавьж байгаа ажээ. Гадны худалдан авагчид амьтдыг шилжүүлэн авах байгаль орчны холбогдох байгууллагын тусгай зөвшөөрөлтэйгээ батлах ёстой гэнэ.
Намибиагийн Засгийн газрын мэдээллээр 1995-2019 оны хооронд зааны тоо толгой 7,500-24,000 болж өссөн байна. Энэ нь дэлхий дээрх нэн ховор ан амьтдыг хамгаалах, анхаарал халамж тавих шаардлагыг нэмжээ. Энэ асуудал Намибиагаас гадна Африкийн бусад улс орнуудад ч тулгардаг байна.
Намибиачууд өнгөрсөн аравдугаар сард бэлчээр талхлах асуудлыг бууруулахын тулд Вотерберг цэнгэлдэх хүрээлэнгийн 70 эмэгчин, 30 эрэгчин одос үхрийн худалдааг зохион байгуулжээ. Үүнээс өмнө зуун жилд хамгийн их ган гачиг тохиосон тул 2019 онд 500 одос үхэр зэрэг мянга гаруй амьтныг дуудлагаар худалдаж байсан туршлагатай юм байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.